ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Манай байгууллага нь 1990 оны 8 сарын 1-нд Улаанбаатар хотын харъяа Лүн хотхоны ашиглалтын өмнөх захиргааны салбарын нэг нь болж байгуулагджээ.
1991 он-УБ хотын Баянтал хорооны хүний их эмчийн салбар
1992-1994- Чойр хотын Баянтал хорооны хүний их эмчийн салбар
1995-ГСА- ийн Баянтал сумын хүний их эмчийн салбар
1996-1997- ГСА-ийн Баянтал сумын хүн эмнэлэг
1998-2000- ГСА-ийн Баянтал сумын Эрүүл мэндийн төв
2001- ГСА-ийн Баянтал сумын хүний их эмчийн салбар
2002-оос ГСА-ийн Баянтал сумын эмнэлэг
2011-оноос ГСА-ийн Баянтал сумын Эрүүл Мэндийн Төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын 1148 хүн амтай ба төмөр замын, отрын болон улирлын чанартай ажил үйлчилгээ эрхлэгч явуулын болон түр оршин суугчдад эмнэлгийн анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж ажилладаг .
Манай эрүүл мэндийн төв нь 2013 онд шинэ эмнэлгийн барилга хүлээн авч, 10 ортой, жилд дунджаар / давхардсан тоогоор/ 4000-5000 гаруй хүнд урьдчилан сэргийлэх эмчилгээ оношлогооны тусламж үзүүлж 270-350 хүн хэвтэн эмчилж байсан бөгөөд 2009 оноос 6 ортой 14 ажилтан, ажилчидтай 2013 оноос 10 ортой 15 ажилтан, ажилчидтай, 2016 онд 10 ортой 13 ажилтан, ажилчидтай сумын эрүүл мэндийн төвийн стандартаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Эрхлэгч эмч – 1
Эмчлэгч эмч – 1
Дүн бүртгэл – 1
Эмийн санч, эх баригч – 1
Вакцинатор сувилагч – 1
Ээлжийн сувилагч – 4
Нярав – 1
Тогооч – 1
Үйлчлэгч – 1
Жолооч – 1

Эмчилгээ үйлчилгээндээ улсын стандартыг мөрдөж, үйлчлэх хүрээний хүн амд сумын эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх зорилго тавин ажиллаж байна.
Зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, эм тариагаар 90 % хангагдан ажилласнаар ард иргэдэд үзүүлэх эмчилгээ үйлчилгээний чанар дээшилж, эрүүл мэндийн төв иргэдийн хоорондын харилцаа сайжирч байна.
Манай эрүүл мэндийн төв нь 2014 орон нутаг хөгжүүлэх сангаас түргэн тусламжийн машиныг шинэчилж шинэ авто машинтай болсон. Мөн архив, агуулахын барилгыг шинээр ашиглалтанд оруулсан.
2015 онд орон нутаг хөгжил сангаас эрүүл мэндийн төвийнхөө гал тогоо, эмийн сан, архив агуулахын өрөө, лабораторийн тоног төхөөрөмжийн хангалтийг нэмэгдүүлэх үүднээс иргэдийн хурлаар дэмжигдэн шийдвэрлэгдсэн.
Эмнэлгийн ажилчидын 80% – нь давхар мэргэжил эзэмшсэн, мэргэжилээрээ 20-с дээш жил ажилласан мөн ажил мэргэжилээрээ хөрвөх чадвартай хамт олноороо баг болон ажиллаж байна. Манай хамт олны үзүүлсэн амжилтуудаас дурьдвал
• Зүүн бүсийн эрүүл мэндийн ажилчдын ажил мэргэжлийн уралдаанд багаараа 3-р байр, ганцаарцаарчилсан төрөлд тэргүүн байрыг сувилагч Г.Мөнтуяа эзэлсэн.
• Эрүүл мэндийн жуух бичгээр – 5 ажилтан
• Эрүүл мэндийн “Тэргүүний ажилтанаар” – 4 ажилтан
• Алтан гадас одонгоор – 1 ажилтан
Байгууллагаараа:
• 2006 оны Аймгийн тэргүүний хамт олон байгууллага
• Монголын Залуучуудын Холбооны “СОЁРХОЛ”” хүндэтгэл
• 2004,2006 оны “Сумын тэргүүний байгууллага”
• 2007 оны “Хэрэглэгчдийн найдвартай түнш”байгууллага өргөмжлөл
• 2007 оны аймгийн “Эрүүл мэндийг дэмжигч”
• ”2010 онд Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэгч Өргөмжлөл
• 2014 оны аймгийн эрүүл мэндийн салбарийн тэргүүний хамт олон
Сум, аймгаас зохион явуулсан уралдаан тэмцээнд:
• Урлагийн үзлэгийн шилжин явах цом, алтан медаль
• Гар бөмбөгийн аваргын цом, алтан медаль

Оношлогоонд суурилсан тусламж
Сэтгэлд нийцсэн үйлчилгээ

Дэвшилтэд технологи ашиглан, тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэж үйлчлүүлэгчээ дээдэлсэн хамт олон болоход оршино.

• Өндөр хариуцлага, ёс зүй,ур чадвар
• Хүнлэг энэрэнгүй сэтгэл
• Цэвэр цэмцгэр тав тухтай орчин

btal