МЭНДЧИЛГЭЭ

meeend

Манай цахим хуудсанд зочилж буй эрхэм танд баярлалаа.
Эрүүл мэндийн газар нь хүн амын эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд харьяа нутаг дэвсгэрт нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх стратеги, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох чиг үүрэгтэй билээ.
Төрийн бодлого, эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээ, үйл ажиллагааны тухай мэдээ, мэдээллийг иргэд, үйлчлүүлэгчид та бүхэн эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүргэхийг эрмэлзэж үргэлж шинэчлэл хийж ажиллах болно.
Энэхүү цахим хуудаснаас эрүүл мэндийн салбарын мэдээллийг тасралтгүй хүлээн авч бидэнтэй хамтран мэдээлэл солилцож ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Манай байгууллагын цахим мэдээлэлд зочилсон танд аймгийн эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийг хүсэн ерөөе.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА
Ц.МӨНХ-ОД