Товч танилцуулга

Эрүүл мэндийн газар

Эрүүл мэндийн сайдын 2010 оны 405 дугаар тушаалаар батлагдсан аймаг нийслэлийн Эрүүл мэндийн газрын үлгэрчилсэн дүрмийн дагуу Аймгийн засаг даргын 2013 оны А/06 дугаар захирамжаар Эрүүл мэндийн газрын бүтэц, дүрэм, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл үйл ажиллагааны чиглэл, халдварт өвчний сэргийлэлтийн албаны бүтцийг шинэчлэн баталсан. Эрүүл мэндийн газар нь 2013 оноос үйл ажиллагааны чиглэлийн дагуу Нийгмийн эрүүл мэндийн, Эмнэлгийн тусламжийн, Удирдлага төлөвлөлт, санхүү үйлчилгээний гэсэн 3 хэлтэс 17 албан хаагчтайгаар ажиллаж байна. Үүнд Газрын дарга 1, мэргэжилтэн 14, жолооч 1, үйлчлэгч 1 ажиллаж байна. Өөрийн шилдэг боловсон хүчнүүдийн тусламжтайгаар Монгол улсад хамгийн шилдэг эрүүл мэндийн тогтолцоог Говьсүмбэр аймагт бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Эрхэм зорилго: Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн тогтолцоог зөв зохион байгуулж, хүн ам, үйлчлүүлэгчдэд ээлтэй, тэгш, чанартай эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх замаар Говьсүмбэр аймгийн хүн амын эрүүл мэндийг сайжруулан, наслалтыг уртасгаж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.
Чиг үүрэг: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангаж, харъяа орон нутгийн эрүүл мэндийн салбарын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах, мэргэжил арга зүйгээр хангах, үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ өгөх .

Байгууллагын нэр: Эрүүл мэндийн газар

Байгууллагын регистр – 9019006.

Е майл хаяг – gsa_emg@ yahoo.com

Нэгдсэн эмнэлэг

Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн танилцуулга

2012.11.05-ны өдөр дотор, хүүхэд, мэдрэлийн тасгаас салж дотрын тасаг болж байгуулагдсан.

Тасгийн эрхлэгч: Дотрын эмч Ц. Отгонжаргал, Д. Алдармаа

Ахмадын эмч Х. Цэрэндолгор

Ахлах сувилагч Д. Баасанжаргал

Ээлжийн сувилагч: Б. Нарантуяа, Б. Өнөрцэцэг, Ө. Энхбаясгалан, М. Мариймаа

Үйлчлэгч: Б. Пүрэвсүрэн, С. Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Дотрын 21, ахмадын 6 ортойгоор төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засал, сэхээн – мэдээгүйжүүлэгийн тасгийн товч танилцуулга

Манай тасаг нь 1991 оны Улсын бага хурлын 46 дугаар тогтоолоорЧойр хот байгуулагдахад Сүмбэр сумын эмнэлгийг 40 орон тоотой, 30 ортой Нэгдсэн эмнэлэг болгон бүтэц зохион байгууллалтын өөрчлөлт ороход мэс засал, төрөх эмэгтэйчүүдийн тасгийн бүтцээр ажиллаж байгаад, 2013 оноос мэс засал, сэхээн-мэдээгүйжүүлэгийн тасгийн зохион байгуулалтаар ажиллаж байна.

Одоо мэс заслын 2 их эмч, сэхээн-мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний 2 их эмч, сувилагч, асрагч зэрэг 11 орон тоотой, мэс засал, гэмтлийн 15 ор, сэхээний 2 ортойгоор үйл ажиллагаа явуулж байгаа.

Тус тасгийн хамт олон :

1. М.Эрдэнэбилэг – Мэс засал, гэмтэл, согог заслын эмч, мэс заслын мэргэжлийн “Тэргүүлэх” зэрэгтэй

2. Я.Минжүүр – Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч

3. Д.Наранбаатар – Мэс заслын эмч

4. Б.Болортайван – Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч

5. Ч.Батцэцэг – Мэс заслын сувилагч, сувилагчийн “Ахлах” зэрэгтэй

6. Б.Туяа – Сувилагч

7. Д.Дэлгэрмаа – Сувилагч

8. Н.Нарантуяа – Сувилагч

9. М.Баяржаргал – Сувилагч

10. Д.Отгонцагаан – Асрагч

11. Д.Ариунцэцэг – Асрагч

Тус тасаг нь жилд дунджаар 395-410 өвчтөнг хэвтүүлэн эмчилж, хэвтэн эмчлүүлэгчдийн 34,3 – 41,7 хувьд нь мэс заслын хагалгаа хийгддэг, хагалгааны дараах хүндрэл 0,8 – 1,2 хувьтай байна.

Манай эмнэлэгт мэс засал, гэмтлийн болон эх барих, эмэгтэйчүүдийн зарим хагалгаанууд хийгдэж байгаагаас мэс заслын яаралтай тусламж шаардагдах гэдэсний түгжрэл, мухар олгойн хурц үрэвсэл, ходоод гэдэсний шарх цоорох, цөсний хүүдийн чулуу, савны гадуурх жирэмслэлт, хавчигдсан эвэрхийн мэс ажилбарууд ихэнх хувийг нь эзэлж байна.

Манай тасгийн цаашдын Зорилт: Орон нутагтаа дурангийн мэс засал хийдэг болох хүний нөөцийг бэлтгэх, аппарат тоног төхөөрөмжөөр хангах замаар чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх.

ТАСГИЙН ЭРХЛЭГЧ М.ЭРДЭНЭБИЛЭГ

Говьсүмбэр аймгийн халдвартын тасгийн танилцуулга

Манай тасаг нь 2 их эмч 6 сувилагч 1 лаборант 2 үйлчлэгчтэйгээр халдварт өвчиний чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэж байна

2006 онд Дэлхийн Зөн олон улсын байгууллагын тусламжтайгаар 15 ортой халдвартын эмнэлэг болон өргөжисөн.Тухайн тасаг нь амбулаторын тасаг, халдвартын тасаг, сүрьеэгийн тасаг, арьсны халдварт өвчний тасаг болгон үйл ажиллагаагаа явуулаж байна.Манай тасагт олон сайхан эмч, эмнэлгийн мэргэжилтэнгүүд ажиллаж байлаа.

Үүнд их эмч С.Болорцэцэг, С. Чулуунцэцэг, Б.Батөлзий сувилагч Насанөлзий, Долгорсүрэн, Цэрэндулам, Энхбаяр үйлчлэгч Санжидмаа, Цэрэнтогтох, Алдармаа нар үе үедээ ажиллаж байлаа.

Одоо манай тасагт халдварт, сүрьеэгийн эмч халдвартын тасгийн эрхлэгч Э.Биндэрьяа, Арьс гоо засал, БЗДХӨ-ий эмч Э.Сарнай ЭХТА Алтан гадаст одонт сувилагч Т.Тунгалаг, ЭХТА Д.Тунгалаг, Х.Мөнхцэцэг, Н.Сугирсүрэн Х.Ундрах ЭМЯ-ы жуух бичигтэн сувилагч Н.Энхмаа, үйлчлэгч И.Тунгалагтуяа, Т.Дэлгэрмаа нар ажиллаж байна.

Жилдээ нийт 250 орчим үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлэж 5000 орчим үйлчлүүлэгчдэд халдварт сүрьеэ, БЗДХӨ-ын урьдчилан сэргийлэх үзлэг, диспансерын хийж эрүүлжүүлэн эмчилэж, зөвөлгөө өгөн ажиллаж байна.

Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төв

“ Энхтусдэм” өрхийн эрүүл мэндийн төвийн танилцуулга

Сүмбэр сумын эрүүл мэндийн төв нь анх 1999 онд 3 их эмч, 3 сувилагч, 2 туслах ажилтантай байгуулагдсан, өрхийн эмнэлгийн ахлагчаар Б.Бат-Өлзий эмч ажиллаж байсан юм. Мөн 2002 оноос их эмч Д.Пунцагхорлоо 2014 оны 03-р сар хүртэл ахлагчаар ажилласан. 2014 03-р сараас их эмч Б.Баярцэцэг 2015 оны 12 сар хүртэл ажилласан. 2016 оны 02 дугаар сараас их эмч О.Одмандах ӨЭМТ-ийн даргаар ажиллаж байна. “ ЭМС хөгжил-1 хөтөлбөрийн хүрээнд 2001 онд өрхийн эмнэлгийн Стандартын байртай болж, 2008 онд Хонхор хотхонд өрхийн 3-р хэсгийн шинэ байрыг ашиглалтанд оруулан үйлчлэх хүрээгээ тэлж Сүмбэр сумын 1,2,3,4,5,6-р багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүн амын өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд үйлчлүүлэгчдийн хүсэн хүлээлтэнд нийцэхүйц чанар, аюулгүй байдлын өндөр түвшинд үзүүлэх зорилго тавин ажиллаж буй магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг юм.
Тус төв нь одоогоор Их эмч-6, сувилагч-5, хөдөө багийн бага эмч-1 , дүн бүртгэлийн бага эмч-1, Дархлаажуулалтын сувилагч-2, нягтлан бодогч-1, нийгмийн ажилтан-1, бичиг хэргийн ажилтан-1, галч-2, үйлчлэгч-1, ариутгагч-1 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Одоо сүмбэр сумын 1,2,3,4,5,6-р багийн 11901 хүн ам, түр оршин суугч 3000 орчим хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Холбоо барих:         Төвийн хэсэг: 98153058
Хонхорын хэсэг: 98157058
Е mail: gsa_etd @yahoo.com

urx urxdeed urxdood

Баянтал сумын Эрүүл мэндийн төв

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Манай байгууллага нь 1990 оны 8 сарын 1-нд Улаанбаатар хотын харъяа Лүн хотхоны ашиглалтын өмнөх захиргааны салбарын нэг нь болж байгуулагджээ.
1991 он-УБ хотын Баянтал хорооны хүний их эмчийн салбар
1992-1994- Чойр хотын Баянтал хорооны хүний их эмчийн салбар
1995-ГСА- ийн Баянтал сумын хүний их эмчийн салбар
1996-1997- ГСА-ийн Баянтал сумын хүн эмнэлэг
1998-2000- ГСА-ийн Баянтал сумын Эрүүл мэндийн төв
2001- ГСА-ийн Баянтал сумын хүний их эмчийн салбар
2002-оос ГСА-ийн Баянтал сумын эмнэлэг
2011-оноос ГСА-ийн Баянтал сумын Эрүүл Мэндийн Төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын 1148 хүн амтай ба төмөр замын, отрын болон улирлын чанартай ажил үйлчилгээ эрхлэгч явуулын болон түр оршин суугчдад эмнэлгийн анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж ажилладаг .
Манай эрүүл мэндийн төв нь 2013 онд шинэ эмнэлгийн барилга хүлээн авч, 10 ортой, жилд дунджаар / давхардсан тоогоор/ 4000-5000 гаруй хүнд урьдчилан сэргийлэх эмчилгээ оношлогооны тусламж үзүүлж 270-350 хүн хэвтэн эмчилж байсан бөгөөд 2009 оноос 6 ортой 14 ажилтан, ажилчидтай 2013 оноос 10 ортой 15 ажилтан, ажилчидтай, 2016 онд 10 ортой 13 ажилтан, ажилчидтай сумын эрүүл мэндийн төвийн стандартаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Эрхлэгч эмч – 1
Эмчлэгч эмч – 1
Дүн бүртгэл – 1
Эмийн санч, эх баригч – 1
Вакцинатор сувилагч – 1
Ээлжийн сувилагч – 4
Нярав – 1
Тогооч – 1
Үйлчлэгч – 1
Жолооч – 1

Эмчилгээ үйлчилгээндээ улсын стандартыг мөрдөж, үйлчлэх хүрээний хүн амд сумын эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх зорилго тавин ажиллаж байна.
Зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, эм тариагаар 90 % хангагдан ажилласнаар ард иргэдэд үзүүлэх эмчилгээ үйлчилгээний чанар дээшилж, эрүүл мэндийн төв иргэдийн хоорондын харилцаа сайжирч байна.
Манай эрүүл мэндийн төв нь 2014 орон нутаг хөгжүүлэх сангаас түргэн тусламжийн машиныг шинэчилж шинэ авто машинтай болсон. Мөн архив, агуулахын барилгыг шинээр ашиглалтанд оруулсан.
2015 онд орон нутаг хөгжил сангаас эрүүл мэндийн төвийнхөө гал тогоо, эмийн сан, архив агуулахын өрөө, лабораторийн тоног төхөөрөмжийн хангалтийг нэмэгдүүлэх үүднээс иргэдийн хурлаар дэмжигдэн шийдвэрлэгдсэн.
Эмнэлгийн ажилчидын 80% – нь давхар мэргэжил эзэмшсэн, мэргэжилээрээ 20-с дээш жил ажилласан мөн ажил мэргэжилээрээ хөрвөх чадвартай хамт олноороо баг болон ажиллаж байна. Манай хамт олны үзүүлсэн амжилтуудаас дурьдвал
• Зүүн бүсийн эрүүл мэндийн ажилчдын ажил мэргэжлийн уралдаанд багаараа 3-р байр, ганцаарцаарчилсан төрөлд тэргүүн байрыг сувилагч Г.Мөнтуяа эзэлсэн.
• Эрүүл мэндийн жуух бичгээр – 5 ажилтан
• Эрүүл мэндийн “Тэргүүний ажилтанаар” – 4 ажилтан
• Алтан гадас одонгоор – 1 ажилтан
Байгууллагаараа:
• 2006 оны Аймгийн тэргүүний хамт олон байгууллага
• Монголын Залуучуудын Холбооны “СОЁРХОЛ”” хүндэтгэл
• 2004,2006 оны “Сумын тэргүүний байгууллага”
• 2007 оны “Хэрэглэгчдийн найдвартай түнш”байгууллага өргөмжлөл
• 2007 оны аймгийн “Эрүүл мэндийг дэмжигч”
• ”2010 онд Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэгч Өргөмжлөл
• 2014 оны аймгийн эрүүл мэндийн салбарийн тэргүүний хамт олон
Сум, аймгаас зохион явуулсан уралдаан тэмцээнд:
• Урлагийн үзлэгийн шилжин явах цом, алтан медаль
• Гар бөмбөгийн аваргын цом, алтан медаль

Оношлогоонд суурилсан тусламж
Сэтгэлд нийцсэн үйлчилгээ

Дэвшилтэд технологи ашиглан, тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэж үйлчлүүлэгчээ дээдэлсэн хамт олон болоход оршино.

• Өндөр хариуцлага, ёс зүй,ур чадвар
• Хүнлэг энэрэнгүй сэтгэл
• Цэвэр цэмцгэр тав тухтай орчин

btal

Шивээговь сумын Эрүүл мэндийн төв

 ХӨГЖЛИЙН ТҮҮХ

Манай эмнэлэг нь Дорноговь аймгийн ЭХГ-ын даргын 1989 оны 09 сарын 79-р тушаалаар 1989 оны 09 сарын 15-наас 15 ортой 11 орон тоотой хүн эмнэлгийн бага эмчийн салбаршинээрнээжажиллуулсан ба эрхлэгчээр нь бага эмч С.Лхагвасүрэн томилогдон ажиллаж   байсан. 1989 оны 09 сарын 12-оос Дорноговь аймгийн Сүмбэр сумын хүн эмнэлгийн тамга тэмдгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 1990 оны 7 сарын 1-нээс Дорноговь аймгийн Шивээговь хорооны хүн эмнэлэг гэсэн тамга тэмдгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

      Дорноговь аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ЭХГ-ын даргын 1990 оны 04 сарын 14-ныөдрийн 46-р тушаалаар 1990 оны 01 сарын 1-нээс Шивээговь хорооны бага эмчийн салбарыг 15 ортой , 18 орон тоотой их эмчийн үйлчилгээтэй эмнэлэг болгон өргөтгөсөн.

17 ажилтантай гаар үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

žДарга их эмч Г.Биндэръяа

žИх эмч Т.Энхсаруул

žИх эмч Г.Даваажав

žДүн бүртгэгч Д.Цэндсүрэн

žБага эмч О.Ганпүрэв

žАхлах сувилагч Ч.Басбайгал

žСувилагч Б.Лхагва

žСувилагч  Б.Өлзийт

žСувилагч  Ч.Энхтуяа

žСувилагч Ц.Уранбилэг

žДархлаажуулалтын сувилагч Ч.Гэрэлмаа

žЛаборант Ш.Энхтуяа

žНя-бо  О.Дөлгөөн

žНярав Б.Энхцэцэг

žЖолооч Д.Батболд

žТогооч Ш.Адъяамаа

žҮйлчлэгч Т.Жигжидсүрэн

shivee

shivee1