Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг нь анх 1928 онд тухайн үеийн Төв аймгийн Говьсүмбэр сум байгуулагдсаны дараа 1932 онд одоогийн Сүмбэр сумын нутаг Өгөөмөрийн түнтгэрийн урд энгэрт хүний бага эмчийн салбар байгуулагдан 2 гэр, нэг бага эмчтэйгээр анхны шаваа тавьж байжээ.

1970 онд Сүмбэр сумын бага эмчийн салбар нь хүний их эмчийн салбар болон 15 ортой 14 орон тоотойгоор байгуулагдаж анхны салбарын эрхлэгчээр МУИС-н анагàах ухааны факультетийг төгссөн хүүхдийн их эмч Д.Бадамгарав ажиллаж байсан түүхтэй.

Дорноговь аймгийн Сүмбэр сумын хүний их эмчийн салбар нь 1991 оны 6-21-ны Улсын бага хурлын 46-р тогтоолоор Чойр хот болсноор 30 ортой Нэгдсэн эмнэлэг шинээр байгуулагдаж, 1994 оны 05-р сарын 06-ны УИХ-ын 36-р тогтоолоор Говьсүмбэр аймаг байгуулагдахад тус эмнэлэг аймгийн Нэгдсэн эмнэлэг болон өргөжиж аймгийнхаа болон ойролцоох сумдын хүн амд 2-р шатлалын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж эхэлсэн.

Дотрын тасаг

Дотрын тасаг нь 1990 оноос 1 эмч 4 сувилагч 10 ортойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо манай тасаг 30 ортойгоор дотрын эмч -2, сэргээн засах эмчилгээний эмч-1, уламжлалт эмчилгээний эмч -1, ахлах сувилагч -1, ээлжийн сувилагч -4, уламжлалт болон нөхөн сэргээх эмчилгээний сувилагч 2 үйлчлэгчтэйгээр уламжлалт,сэргээн засах, хавдар, хөнгөвчлөх эмчилгээний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлж байна.

Халдвартын тасаг

Тус тасаг нь анх Чойр хот гэж бие даан аймаг болсонтой холбогдуулан Нэгдсэн эмнэлгийн харъяа 10 ортойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2006 онд улсын төсвөөр 30 ортой Халдвартын орчин үеийн стандарт хангасан 2 давхар байртай болон их эмч-3, сувилагч-6 лаборант-1, 2 асрагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Амбулаторын тасаг

 Их эмч -9, сувилагч -4, асрагч -2   гэсэн орон тоотойгоор аймгийн нийт хүн амд эмчилгээ сувилгаа үзүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. 1992 онд нэгдсэн эмнэлэг байгуулагдахад амбулаторийн тасаг нь байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн. Нийт 9кабинетаар амбулаторийн тасгийн үйлчилгээ үзүүлж байна.

Удирдлага мэдээллийн тасаг

Нэгдсэн эмнэлгийнхээ үйл ажиллагааг удирдан зохион  байгуулж нийт хамт олондоо үлгэр жишээ болон ажиллаж байна. Манай тасаг нь:

Ерөнхий эмч Ч.Батнасан

Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Цэцэгмаа

Чанарын менежер Б.Бат-Өлзий

Ерөнхий нягтлан бодогч О.Улам-Ундрах

Даатгалын эмч С.Чулуунцэцэг

Халдвар судлаач эмч Л.Алтантуяа

Дүн бүртгэгч С.Амаржаргал

Статистикч Ш.Хэрлэнчимэг

Архив бичиг хэргийн ажилтан Ч.Үржинханд

Мэдээллийн технологийн ажилтан Н.Гаваадондов

Программ хангамж, цахим бүртгэл, тоног төхөөрөмж хариуцсан инженер Б.Мөнхжаргал гэсэн орон тоотойгоор ажиллаж байна.

Аж ахуйн тасаг

 Аж ахуйн тасаг нь нэгдсэн эмнэлгийн арын алба юм. Гадна орчины тохижилт, дотор тохижилт, ус, цахилгаан, гал тогоо, агуулах гэх мэт бүх зүйлийг манай тасаг хариуцан ажилладагаараа онцлогтой. Аж ахуйн тасаг нь менежер – 1, касс-1, сантехникч-1,цахилгаанчин-1, тогооч-3,угаагч -1, нярав -2, жолооч мужаан-1 гэсэн 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Онош зүйн тасаг

Онош зүйн тасаг нь 2008-01-02 нд ЭМГ-ийн даргын тушаалаар байгуулагдсан. Дүрс оношлогооны эмч -2, лабораторийн эмч-1,  лаборант-4, эмийн санч -1, рентген техникч-2, ариутгагч-2, шиг угаагч-1, асрагч -1 нийт 14 орон тоотоогоор үйл ажиллагаагаа явуулж байна.