“ЗҮРХ СУДАСНЫ СИСТЕМИЙН ЗОНХИЛОХ ЭМГЭГҮҮДИЙН ЭМНЭЛ ЗҮЙН УДИРДАМЖ БА ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДЛАА

2016 оны 9 сарын 17-ны өдөр АШУҮИС-ийн Эм судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор П.Батхуяг баг бүрэлдэхүүний хамт хүрэлцэн ирж, “Зүрх судасны системийн зонхилох эмгэгүүдийн эмнэл зүйн удирдамж ба эмийн зохистой хэрэглээ” сэдэвт 2 багц цагийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад нийт 50 гаруй эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа. Мэдээлэл бэлтгэсэн: Эмийн […]

ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛИЙН БАЙДАЛ, В, С ВИРУСИЙН ЭМЧИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Омбол ХХК-ийн эмч төлөөлөгч Н.Наранзул, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа нар манай аймагт хүрэлцэн ирж, “Элэгний өвчлөлийн байдал, В, С вирусийн  эмчилгээ” сэдэвт сургалтыг Их догшин ХХК-тай хамтран зохион байгууллаа. Сүүлийн жилүүдэд элэгний В, С вирусийн оношилгоо, эмчилгээний тал дээр дагнан амжилттай ажиллаж буй Амарсанаа эмч, өөрийн […]

“Газрын тос нефтийн бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

“НИК ХХК ГОВЬСҮМБЭР  НЕФТ  ХАНГАМЖИЙН  САЛБАР” –ын ажилчдад  2016 оны 9 сарын 26-ны өдөр “Газрын тос нефтийн бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь”    сэдэвт сургалтыг зохион байгууллаа.   Тус сургалтаар  Газрын тос нефтийн бүтээгдэхүүний химийн найрлага,   хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл,  нефтийн бүтээгдэхүүнтэй харьцаж ажилладаг хүмүүсийн мэргэжлээс шалтгаалах өвчлөл,  урьдчилан сэргийлэлт, хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүний […]

Сургалт зохион байгууллаа

“Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийн 3.12 дэх  хэсгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эмнэлзүйн удирдамж, эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулах арга зүйн гарын авлага”-ын дагуу гарсан үнэлгээний удирдамж, хяналтыг хуудасыг ашиглан 2016 оны 09 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумын 2 эрүүл мэндийн төв, өрхийн […]

“БЗДХ/ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлгийн эрүүл мэнд” сэдэвт сургалт зохион байгууллаа.

2016 оны 9 дүгээр сарын 22-нд Политехник коллежийн оюутнуудад “БЗДХ/ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлгийн эрүүл мэнд” сэдэвт сургалт зохион байгуулж, 93 оюутан хамрагдлаа. Сургалтанд оролцогсдоос сурргалтын өмнөх, дараах сорил авч, харилцан ярилцаж оюутнууд идэвхитэй оролцлоо.         Мэдээлэл бэлтгэсэн: ЭМГ-ын НЭМХ-ийн мэргэжилтэн   Ш.Алтанцэцэг

IMG_2259

Сургалт зохион байгууллаа

2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Халамж үйлчилгээний хэлтэс, Дэлхийн Зөн-Бор өндөр ОНХХ, Насан туршин боловсролын төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэйм хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч нар болох 12 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 4 хүүхэд оролцлоо.             […]

“ТОХИЖИЛТ СҮМБЭР” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилчдад “УС ЭРҮҮЛ МЭНД” “ТАРВАГАН ТАХЛААС СЭРГИЙЛЬЕ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар усны ач холбогдол ,усны шинж чанар, ус хэрхэн бохирддог,  бохир уснаас шалтгаалж үүсэх халдварт өвчин,  урьдчилан сэргийлэх, зөөврийн усны савны эрүүл ахуй. Тарваган тахал өвчний   халдварлах зам,  илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлт   вакцинжуулалтын   талаарх мэдээллийг  хүргэсэн.  Сургалтанд  31 хүн хамрагдлаа         Тайлан бичсэн: НЭМ-н хэлтсийн мэргэжилтэн Д.Түвшинбат

Салбарын шагналаар шагнагдлаа

Эрүүл мэндийн салбарын ажилчдын баярыг тохиолдуулан  ажилдаа үр бүтээлтэй   ажилласан эмнэлгийн  мэргэжилтэн, ажилчдыг  шагнаж урамшууллаа. Шивээговь сумын эрүүл мэндийн төвийн сувилагч Ч. Басбайгаль, аймгийн нэгдсэн эмнэлгийн асрагч И.Тунгалагтуяаг ‘’Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан’’ цол тэмдгээр, угаагч Р.Отгонтуяаг Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг’-р тус тус шагналаа.

tuvsh

“ УС ЭРҮҮЛ МЭНД” сургалт зохион байгуулав

Хөдөлмөрийн хэлтсийн  ажилч дад “ УС ЭРҮҮЛ МЭНД”  сэдэвт сургалтыг   8 сарын 10-ны өдөр зохион явуулж тус байгууллагын ажилчид идэвхитэй оролцсон үр  дүнтэй сургалт боллоо. Тус сургалтаар усны ач холбогдол ,усны шинж чанар, ус хэрхэн бохирддог,  бохир уснаас шалтгаалж үүсэх халдварт өвчин,  урьдчилан сэргийлэх, зөөврийн усны савны эрүүл ахуйн талаарх мэдээллийг  хүргэсэн.   Тайлан бичсэн: НЭМ-н […]

DSC_0325

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудтай туршлага солилцлоо

Дэлхийн зөн Олон улсын байгууллагатай хамтран 2016 оны 7-р сарын 28-аас 2016 оны 8-р сарын 1-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудад туршлага судлахаар 4 хоног ажиллаа. Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн газар нь 2015 онд Эрүүл мэнд спортын яамны хэмжээнд 5-р байранд, Аймгийн шилдэг байгууллагаар тодорсон амжилттай. Тус аймгийн Эрүүл мэндийн газар, Нарныдөш ӨЭМТөв, […]

Галзуу өвчний эхний хагас жилийн мэдээ

Монгол улсад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг УМЭҮГ-ын мэдээгээр 2016 оны эхний хагас жилийн байдлаар 13 аймгийн 61 сум, Улаанбаатар хотын 1 дүүрэгт 190 мал, амьтан галзуу өвчнөөр өвчилсөн нь өмнөх 5 жилийн дундаж (321.8)-тай харьцуулбал 40.95%-р буурсан байна. Өвчлөлийн тархалтын хувьд өмнөх жил (2015 оны эхний эхний хагас жилд 18 аймгийн 108 сум, Улаанбаатар хотын […]

Үер усны үед халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж

Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут багийн нутаг дэвсгэр, Баянлиг сумын нутаг, Өвөрхангай аймагт үргэлжлэн бороо орсоны улмаас голын усны түвшин нэмэгдэж үер болсон тухай мэдээлэл мэргэжлийн байгууллагуудаас ирж байна. Үер усны гамшиг нь улс орны нийгэм, эдийн засаг болон хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг бөгөөд үер усны гамшгийн үед […]

urx2

Өрхийн эрүүл мэндийн төвийн төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох, гадна фасадны ажлын тайлан

Сүмбэр сумын 2016 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-ын 80.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өрхийн эрүүл мэндийн төвийг төвлөрсөн халаалт, цэвэр бохирын шугамд холбох, гадна фасад, дээвэр засварын ажил”-ыг “Их даян бүүвэй” ХХК 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдрөөс гүйцэтгэж ажлын гүйцэтгэл 80%-тай явагдаж байна.

Эрүүл мэндийн газрын жолоочийг сонгон шалгаруулж авлаа

Тус байгууллагад ажилд орохыг хүссэн  өргөдөл анкетуудыг судалж  2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 14:00 цагт дарга, хэлтсийн дарга нар болон  хүний нөөцийн мэргэжилтнээс  бүрдсэн комисс   5 хүний материалыг сонгон авч  бүрдүүлэлт хийсэн.  Холбогдох хүмүүстэй  ярилцаж хувь хүний хандлага болон тухайн мэргэжлээр ажилласан туршлагыг харгалзан үзэж Л.Батзаяаг туршилтын хугацаатай жолоочоор сонгон  шалгаруулж авлаа.

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын мэдээ

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж  93.6 хувьтай зохион байгуулагдлаа. Дархлаажуулалтад Эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн хяналтын болон хууль сахиулах байгууллагын ажилтнууд, ажилгүй иргэд, оюутан, малчид  нийт 281 хүн хамрагдаж, дархлаажуулалтын дараах урвал хүндрэл гараагүй.  

Сэрэмжлүүлэг

Шүлхий өвчин нь өвчтэй мал, амьтнаас хүнд халдварладаг вирусын гаралтай хурц  халдварт  өвчин  юм. Халдварын эх уурхай: Өвчтэй мал,  адгуус  амьтад байна.  Гэрийн тэжээмэл  мал амьтдаас  үхэр,  гахай , хонь,  ямаа  ихэвчлэн  өвчилнө. Дамжих зам: Хүн малаас шууд  хавьтлын замаар  ялангуяа  өвчтэй малыг  арчлах үед  халдвар  авна. Мөн хоол хүнсний замаар өвчтэй малын сүү, сүүн […]

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авсан арга хэмжээ

Сүмбэр сумын 6-дугаар багийн нутаг дэвсгэрт гарсан малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн газраас хийж буй ажлын илтгэх хуудас 2016.07.20 Малын шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоосон  бүсэд байгаа  өрхөөс 6- дугаар багийн  эмч Г. Өсөхбаярт  нярай хүүхэд, даралт ихэссэн хүний дуудлага ирсэн талаар ЭМГ-ын  мэргэжилтэн Д. Пунцагхорлоод  өглөөний 10 цагийн үед  утсаар мэдэгдсэн. […]

ЭМИЙН САНГУУДАД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

  Хүн амд үзүүлж буй эм зүйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2016 оны 05 сарын 20-25-ний өдрүүдэд аймгийн төвийн нийтийн үйлчилгээтэй эмийн сангуудын  Аж, ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан тушаал, […]

Сургалт

АЙМАГТ “ЦАХИМ ЖОР”-ЫН ПРОГРАМ ХАНГАМЖ НЭВТРҮҮЛЭХ ТУРШИЛТЫН АЖЛЫН ТАЙЛАН

Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан “Эмийн чанар, аюулгүй байдлын цахим мэдээллийн тогтолцооны системийг нэвтрүүлэх” ажлыг манай аймагт туршилтын журмаар эхлүүллээ. Эрүүл мэнд, спортын яамнаас зохион байгуулж буй уг ажлын гүйцэтгэгч Ньюсоник ХХК-ийн мэргэжилтнүүд ирж, 2016 оны 06.20-ноос 06.22-ны өдрүүдэд  манай аймагт ажиллаж “ЦАХИМ ЖОР”-ыг нэвтрүүлэх туршилтын ажлыг гүйцэтгэлээ. […]

“Бага насны хүүхдийн хооллолт” сэдэвт сургалтын тайлан

Бага насны хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нарын мэдлэгийг нэмэгдүүлэх замаар бага насны хүүхдийг хоол тэжээлийн дутлаас сэргийлэх зорилгоор 0-59 сартай хүүхдийн эцэг эхчүүдэд бага насны хүүхдийн зохистой хооллолтын талаархи сургалтыг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд 0-59 сартай хүүхэдтэй 18 ээж, 2 аав хүүхдийн хамт хамрагдаж, “Бага насны хүүхдийн хооллолт”, […]

DSC_0007

Эрдэм шинжилгээний бага хурлын талаархи мэдээлэл

Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн судалгааны ажил хийх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Уг эрдэм шинжилгээний бага хуралд их эмч нарын 7, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн 10 илтгэл тавигдаж, ЭМГ-ын мэргэжилтнүүд шүүж шалгарууллаа. Их эмч нарын илтгэлээс эхний 3 байрыг шалгаруулахад 1 дүгээр байрыг “Хумс шигдэх өвчнийг хумсны […]

“ОРГИЛДЭНЖ” ЭМИЙН САНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

Хүн амд үзүүлж буй эм зүйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2016 оны 05 сарын 04-ний өдөр Оргилдэнж эмийн санд  Аж, ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан тушаал, журмын хэрэгжилт, стандартын мөрдөлтийн […]

3

ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ӨДӨРЛӨГ

2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Аймгийн засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн харьяа агентлагуудын “Иргэдэд үйлчлэх өдөрлөг” биеийн тамир, спортын газрын зааланд боллоо. Өдөрлөгт эрүүл мэндийн байгууллагын 8 албан хаагч ажиллаж, захын судсанд сахар тодорхойлох шинжилгээнд 76 иргэн, цусны даралт үзэх үзлэгт 79 иргэн, биеийн үзүүлэлт хэмжих аппаратаар 81 хүнийг тус тус […]

12919868_1005161192901868_8010221150941742904_n

Дэлхийн эрүүл мэндийн өдөр

2016 оны 4-р сарын 7-ны “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-өөр өглөөний алхалт, дасгалыг Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулж, Байгууллага,аж ахуйн нэгж, ахмадын холбооны ажилтан, албан хаагчид идэвхитэй оролцлоо.                

12936740_1004705022947485_2662891668061617397_n

Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилийн сургалт

2016 оны 4-р сарын 6нд “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил” авах арга зүйчдийн сургалтыг Биеийн тамир, спортын газартай хамтран амжилттай зохион байгуулж, сургалтаар оролцогчид өөрсдийн бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн сорилыг өгч дадлагжлаа.   

ob5

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх нь сэдэвт сургалт зохион байгуулсан тухай

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх нь сэдэвт сургалт зохион байгуулсан тухай             Эрүүл мэнд, спортын яамны 2016 оны 2/1081 тоот албан тоотын дагуу аймгийн онцгой байдлын газрын сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, төлөвлөлт бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн нар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийн хүрээнд  эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэгийн  80 ажилтан […]

usvur2

“Өсвөр үеийхэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн зарчмууд” сэдвээр сургалт зохион байгууллаа.

2016-03-20-ны өдөр Сум, өрхийн эмч нар, ЕБС-ийн эмч нарт уг сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд оролцогч нар өсвөр үеийнхний онцлог, тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зарчмууд, үзлэг хийх арга аргачлал, өсвөр үеийхэнтэй харьцах харьцаа хандлага, тэдний нууцыг хадгалах зэрэг сэдвүүдээр тодорхой мэдээлэлтэй болсон. Сургалтын төгсгөлд чөлөөт ярилцлага хийж өсвөр үеийн мэдээ мэдээлэлийг сум өрхийн эмч […]

Аймгийн эрүүл мэндийн зөвлөл хуралдлаа

Аймгийн эрүүл мэндийн зөвлөлийн 2 дахь хурал 3 дугаар сарын 17-ны өдөр Сүмбэр сумын Засаг Даргын тамгын газрын иргэний танхимд зохион байгуулагдлаа. Хурлаар тус зөвлөлийн 2016 оны төлөвлөгөөг баталж халдварт бус өвчний дэд хөтөлбөрийг хэлэлцлээ.

Шивээговь сумын эрүүл мэндийн төвд

2016.03.15-ны өдөр  Эрүүл мэндийн газрын даргаар батлуулсан удирдамжийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн  мэргэжилтэн Б.Тогтох, Ж.Тунгалаг, Э.Гэрэлмаа, Д.Пунцагхорлоо нарын бүрэлдэхүүн  Шивээговь  сумын эрүүл мэндийн төвд 1 өдөр ажиллаа. ЭМС-ын 2001 оны 39 дугаар, ЭМС-ын 2008 оны 02 дугаар, ЭМС-ын 2013 оны 415 дугаар, 450, 458 дугаар, ЭМС-ын 2014 оны 333, 338 дугаар, ЭМСС-ын  2015 оны  […]

xural

Удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Эрүүл мэндийн байгууллагуудын  2015 оны  үйл ажиллагааны  тайланд  хяналт шинжилгээ хийж эргэн  мэдээлэх зорилгоор  аймгийн эрүүл мэндийн салбарын  удирдах  ажилтны  зөвлөгөөн ‘’Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн салбар-2016’’ уриан дор 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зохион  байгуулагдлаа. Зөвлөгөөнөөр Шивээговь, Баянтал сумын эрүүл мэндийн төв, Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй 2016 онд хамтарч ажиллах үр дүнгийн […]

20160306_094250

“МОНГОЛ ХҮНД ЭРҮҮЛ ХҮНС” үзэсгэлэн худалдааг зохион байгуулав

Аймгийн Эрүүл мэндийн газар нь Гацуурт ХХК-тай тогтоосон хамтын ажиллагааныхаа хүрээнд  “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжилтийг хангаж “МОНГОЛ ХҮНД ЭРҮҮЛ ХҮНС”  үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. 2016 оны 03 сарын 06-ны өдөр Сүмбэр суманд болсон уг үйл ажиллагаанд Гацуурт ХХК-ийн борлуулалтын албаны баг хамт олон хүрэлцэн ирж, Монгол орны үржил шимт хөрс […]

“Эмийн зохистой хэрэглээ” сарын аян өрнөлөө.

МХЕГ-аас зарласан “Эмийн зохистой хэрэглээ” сарын  аяны хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Эрүүл мэндийн газар, Эм холбооны салбар хороотой хамтран зохион байгуулах аяны нээлтийн үйл ажиллагаа 2016.03.01-ний өдөр ЗДТГ-ын хурлын танхимд болж өндөрлөлөө. Нээлтэд дээрх байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд, Нэгдсэн эмнэлгийн дарга Батнасан, эм зүйч Солонго нар оролцлоо.     Сарын аяны хүрээнд эмнэлгүүдэд “Эмийн […]

“Эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр эрдэм шинжилгээний судалгаа хийх аргачлал” сэдэвт сургалт боллоо

ЭХЭМҮТөвийн Тандалт судалгааны албаны дарга Т.Гантуяа, мэргэжилтэн Т.Энхтуяа нарыг урьж,  2016 оны 02 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд эрдэм шинжилгээний судалгаа хийх, эх хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг тооцох арга аргачлалын чиглэлээр сургалт зохион байгууллаа.    Сургалтанд эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд нийт 30 хүн хамрагдаж, сургалтанд хамрагдсан эмч мэргэжилтнүүд SPSS  программ дээр эх хүүхдийн эрүүл мэндийн […]

xxee7h8r

Жирэмсэн эхчүүдэд сургалт зохион байгууллаа

Говьсүмбэр аймгийн Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад буй нийт 25 жирэмсэн эхэд  Дэлхийн Зөн Бор-Өндөр 1 орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр  “Жирэмслэлт , жирэмсэн үеийн хооллолт”, “Хүндрэлгүй төрөхөд тустай дасгалууд  болон зөвлөмж”, “Гэр  бүл төлөвлөлт”, “Жирэмсэн эхчүүдэд зөвлөмж” сэдвүүдээр 2 цагийн  сургалт зохион байгуулж, ундаа, печень, дэвтэр, бал, ундаагаар хангасан. Сургалтын дараа эхчүүдийн сонирхсон […]

NEN 1

Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг зохицуулах багийг чадавхжуулах дадлага, сургалтыг 2015-11-7,8-ны өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтыг ЭМСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Эх Барих эмэгтэйчүүд, НҮЭМ-ийн мэргэжилтэн Н. Болормаа, 1-р амаржих газрын нярайн эмч Ч. Эрдэнэчимэг нар удирдаж сургалтанд ЭМГ-ын мэргэжилтнүүд, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар нийт 20 […]

Untitled-4

Эмийн сангуудад хийсэн xяналт шинжилгээ үнэлгээ

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Даатгалын тухай хууль, Эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS 5260:2011 стандарт, Эмийн жорын маягт, жор бичилт MNS 5376:2014 стандарт, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 415 дугаар тушаал, ЭМСС-ын 2015 оны 68 дугаар тушаалын хэрэгжилтийг сайжруулах, хүн амд үзүүлж […]

1nhm647o

Интернетэд суурилсан СHANNEL программын сургалтын зохион байгуулагдлаа

Эрүүл мэнд, спортын яам, АШУҮИС-ийн Эм зүй, Био-Анагаахын сургууль хамтран 2015 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд НҮЭМ-ийн эм хэрэгслийн тогтвортой хангамжийг бий болгох зорилгоор “Интернетэд суурилсан СHANNEL программ” сургалтыг зохион байгуулсан ба уг сургалтад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын эмийн мэргэжилтнүүд, нөхөн үржихүйн зохицуулагч – мэргэжилтэн, эмч нарын 22 хүн хамрагдлаа. Сургалтын гол сэдэв […]

eczfx7v9

Эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хурал боллоо

Хурал: Аймгийн Засаг даргын орлогч даргын өрөөнд 2015.10.14-ний өдөр  88.8%-ийн ирцтэйгээр  14.00 цагт эхэлсэн. Хурлаар  аймгийн Мэргэжлийн хяналтын  газрын  албан шаардлага, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 143 дугаар тушаал, Аймгийн Засаг даргын 2015 оны А/233 дугаар тушаалыг биелүүлж ажиллаагүй  “Хув аяга” хүүхдийн үүдэн эмнэлэг, “Өлзий дэнт” шүдний үүдэн эмнэлгүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь […]

qvg4jpyu

‘’Эх хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмж, эрэлт хэрэгцээг тодорхойлох нь’’ зүүн бүсийн зөвлөгөөнд оролцлоо

Сүхбаатар аймгийн Баруун–Урт хотод 2015 оны 08-р сарын 28-нд “Эх хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмж, эрэлт хэрэгцээг тодорхойлох нь” сэдэвт  зүүн бүсийн зөвлөгөөн амжилттай зохион байгууллагдлаа.  Зөвлөгөөнд “Эхийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн тоног төхөөрөмжийн эрэлт хэрэгцээг тодорхойлох нь”, “Монгол Улсын эх хүүхдийн эрүүл мэндийн байдал […]

2014 оны шилдгүүдээ шалгарууллаа

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 66 дугаар тогтоолын хүрээнд  “Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чанар хүртээмж, үр дүнг үнэлэх журмын дагуу тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал хүртээмжийн үр дүнд суурилсан үнэлгээгээр шалгарсан тасаг, нэгж эмч мэргэжилтнүүдээ тодрууллаа. 2014 оны “Шилдэг тасаг, нэгж”-ээр Баянтал сумын эрүүл мэндийн төв       […]