“ Энхтусдэм” өрхийн эрүүл мэндийн төвийн танилцуулга

Сүмбэр сумын эрүүл мэндийн төв нь анх 1999 онд 3 их эмч, 3 сувилагч, 2 туслах ажилтантай байгуулагдсан, өрхийн эмнэлгийн ахлагчаар Б.Бат-Өлзий эмч ажиллаж байсан юм. Мөн 2002 оноос их эмч Д.Пунцагхорлоо 2014 оны 03-р сар хүртэл ахлагчаар ажилласан. 2014 03-р сараас их эмч Б.Баярцэцэг 2015 оны 12 сар хүртэл ажилласан. 2016 оны 02 дугаар сараас их эмч О.Одмандах ӨЭМТ-ийн даргаар ажиллаж байна. “ ЭМС хөгжил-1 хөтөлбөрийн хүрээнд 2001 онд өрхийн эмнэлгийн Стандартын байртай болж, 2008 онд Хонхор хотхонд өрхийн 3-р хэсгийн шинэ байрыг ашиглалтанд оруулан үйлчлэх хүрээгээ тэлж Сүмбэр сумын 1,2,3,4,5,6-р багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүн амын өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд үйлчлүүлэгчдийн хүсэн хүлээлтэнд нийцэхүйц чанар, аюулгүй байдлын өндөр түвшинд үзүүлэх зорилго тавин ажиллаж буй магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг юм.
Тус төв нь одоогоор Их эмч-6, сувилагч-5, хөдөө багийн бага эмч-1 , дүн бүртгэлийн бага эмч-1, Дархлаажуулалтын сувилагч-2, нягтлан бодогч-1, нийгмийн ажилтан-1, бичиг хэргийн ажилтан-1, галч-2, үйлчлэгч-1, ариутгагч-1 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Одоо сүмбэр сумын 1,2,3,4,5,6-р багийн 11901 хүн ам, түр оршин суугч 3000 орчим хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Холбоо барих: Төвийн хэсэг: 98153058
Хонхорын хэсэг: 98157058
Е mail: gsa_etd @yahoo.com

urx

urxdeed urxdood