“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллаа. Өдөрлөгт Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Гранд мед эмнэлэг, Эм ханган нийлүүлэх байгууллага зэрэг мэргэжлийн эмчийн баг орон нутгийн хүн амд төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг газар дээр нь үзүүллээ.

19029215_1956990867918257_5567738808639594920_n  19095989_1333474180072292_525371159_o

  • Өдөрлөгийн үеэр
  • Эхо үзлэг/АШУҮИС-ын, 3-р эмнэлгийн/ -206
  • Зүрхний цахилгаан бичлэг, үзлэг-105
  • Ходоод, элэг, цөс, дотоод шүүрэл, дотрын үзлэг /гастрология/-93
  • Арьс харшил-100
  • Рентген-124
  • Халдварт өвчин-32
  • Ахмад настны үзлэг /герентологи/-83
  • “Гранмед” эмнэлэг: үе мөч, нугас нуруу, дотор -110
  • Хепатитийн В,С вирүсийн илрүүлэг шинжилгээ-91 хүнд
  • Нийт 944 хүнд үзлэг шинжилгээ хийгдсэн байна.
  • Үүнээс Хавдрын сэжигтэй тохиолдол -3 /Уушиг-2, Элэг-1/
  • Сүрьеэгийн сэжигтэй тохиолдол-4 тус тус бүртгэгдсэн байна
  • Хепатитийн В,С вирүсийн илрүүлэг шинжилгээ-91 хүнд хийснээс
  • Хепатитийн В вирүсийн халдвар -4, С вирүсийн халдвар -12 илэрсэн.

18921774_1956990914584919_5180226777509948639_n 19029310_1956990991251578_3153967799597665554_n

   18922186_1956991254584885_8834054567426005918_n  19105553_1956991054584905_2163953856240620742_n

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг аймгийн Засаг дарга болон түүний ажлын алба хүлээн авч, аймгийн Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх арга замын талаар уулзалт хийлээ.

18921892_1956970517920292_33936027121969_n 18953097_1956970571253620_4201107058874465250_n

Уулзалтын үеэр  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Говьсүмбэр аймагт “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зорилтот 40-65 насны иргэдийн 71,8 хувийг хепатитийн вирүсийн үзлэг шинжилгээнд хамруулсан байгаа нь улсын хэмжээнд тэргүүлэн ажиллаж байгааг онцоллоо.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Говьсүмбэр аймагт ажиллах үеэр аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн байгууллагуудын нийт албан хаагчидтай уулзалт хийж санал бодлыг нь сонслоо. Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан 23 албан хаагчийг шагнаж урамшууллаа. Үүнд. “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр 13 хүн, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр 10 хүн тус тус шагнагдсан.

Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолын хүрээнд “Элэг бүтэн Монгол” өдөрлөг Говьсүмбэр аймагт амжилттай зохион байгуулагдаж  өндөрлөлөө.

ТАЙЛАН НЭГТГЭСЭН:

ЭМГ-ЫН ХШҮДА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН                                                Д.НАРАНСОЛОНГО

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *