Аймгийн Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн ил тод байдал

Эрүүл мэндийн газрын “Архив, бичиг хэргийн ажилтан” сонгон шалгаруулах зарыг аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 4 хүнийг ярилцлагад дуудаж,харилцаа, хандлага, хувь хүний менежмент, багаар ажиллах чадвар, болон мэргэжлийн чиглэлээр ярилцаж Г.Оюунгэрэлийг шалгаруулж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд томилов.

  1. Эрүүл мэндийн газар нь “Нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлт” хариуцсан мэргэжилтний шинэ орон тоо бий болсонтой холбогдуулан Орон нутгийн телевиз, хөдөлмөрийн хэлтэсд зар өгч 4 иргэн хүсэлт гаргасныг судалж, ярилцлагад хувь хүний харилцаа, хандлага, биеэ авч явах соёл, багаар ажиллах чадвар зэрэг асуудлаар Г.Чинзоригийг шалгаруулж, тухайн орон тоонд төрийн албаны шалгалтаар нөхөгдөх хүртэл хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ давхар байгуулж ажилд томилов.
  2. Эрүүл мэндийн газрын “Хүний нөөц, төлөвлөлт, хангалт, сургалт, тусгай зөвшөөрөл” хариуцсан мэргэжилтэн жирэмсэний болон амаржсаны амралт, хүүхэд харах чөлөөтэй байх хугацаанд түр ажлын байрны зарыг орон нутгийн телевиз, хөдөлмөрийн хэлтэст зарлуулсанд нийт 3 иргэн анкет холбогдох материалаа ирүүлсэнд ярилцлагад дуудаж хувь хүний харилцаа, хандлага, боловсролын түвшинг нь харгалзан үзэж Н.Өсөхбаярыг олонхын саналаар Хүний хөөцийн мэргэжилтнээр түр ажлын байранд томилов.
  3. Эрүүл мэндийн газрын “Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудит” хариуцсан мэргэжилтэний сул орон тоог аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлж шалгалт өгч тэнцсэн мэргэжилтэн байхгүй улмаас сул байсан орон тооны зарыг аймгийн телевиз, хөдөлмөрийн хэлтэст хүргүүлж “Эрх зүйч” мэргэжилтэй П.Рэнцэндоржийн ажилд орох хүсэлтийн дагуу судалж, ярилцлаганд хувь хүний харилцаа, хандлага, цаг төлөвлөлт, ажлын туршлага, ачаалал даах чадвар сэдвээр ярилцаж, тухайн орон тоон дээр төрийн албаны шалгалтаар нөхөгдөх хүртэл хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ давхар байгуулж ажилд томилов.
  4. Эрүүл мэндийн газрын “Эмийн мэргэжилтэн”-ний сул орон тоог 2014,  2015 онд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлж шалгалт өгч тэнцсэн мэргэжилтэн байхгүйн улмаас сул байсан орон тоонд Эм зүйч мэргэжилтэй Ж.Тунгалагийн ажилд орох хүсэлтийн дагуу судалж, хувь хүний харилцаа, хандлага, цаг төлөвлөлт, ажлын туршлага, ачаалал даах чадвар сэдвээр ярилцаж, тухайн орон тоон дээр төрийн албаны шалгалтаар нөхөгдөх хүртэл хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ давхар байгуулж ажилд томилов.