МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Багц цагаар зөвшөөрөл сунгах эмнэлгийн мэргэжилтэн зөвшөөрлийн хугацаа дуусахаас 3 сарын өмнө дараах материалыг бүрдүүлж, аймгийн Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд ирүүлнэ

Үүнд:

  • Өргөдлийн маягт /Эрүүл мэнд, спортын сайдын “Журам шинэчлэн батлах тухай”  98 дугаар тушаалаар баталсан загвар/
  • Байгууллагын албан бичиг /ажилгүй бол хувь хүний өргөдөл/
  • Дипломын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Хугацаа дуусах лиценз эх хувиараа
  • 3*4 хэмжээтэй зураг 2%
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт

Хүлээн авах банк – Улаанбаатар хотын банк

Хүлээн авах байгууллага – Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс

Дансны дугаар – 2611016809

Гүйлгээний утга – Эрүүл мэндийн хөгжлийн төв РД: 9086331

Зориулалт – Тэмдэгтийн хураамж   5000 төг

  • Сургалтанд хамрагдсаныг гэрчлэх сертификатын хуулбар, зөвлөмж, гарын авлага, илтгэл, сонин хачилбар
  • Эрүүл мэнд, спортын сайдын “Журам шинэчлэн батлах тухай” 98 дугаар тушаалаар аймгийн төвөөс 100 ба түүнээс дээш км-т алслагдсан нутагт ажиллаж байгаа бол их эмч, эм зүйч жил тутам 4 багц цаг, сувилагч, эм найруулагч, бага эмч, эх баригч жил тутам 2 багц цагийг бүрдүүлнэ.
  • Зөвшөөрлийн хугацаа дуусч буй, эрүүл мэндийн байгууллагад эзэмшсэн мэргэжлээрээ тасралтгүй 25 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон мэргэжлээрээ ажиллаж буй МУ-ын Ардын эмч, Хүний гавьяат эмч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан жил тутам 1.5 багц цагаас доошгүй сургалтанд хамрагдана.
  • Эмнэлгийн мэргэжилтний жил тутам биелүүлэх багц цагийн 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж байгаа мэргэжлийн чиглэлээр, бусад нь ёс зүй, харилцаа хандлага, хууль эрх зүй, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр байна

 УДИРДЛАГА ТӨЛӨВЛӨЛТ САНХҮҮ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС