ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН БАЯРЫГ САЛБАРЫН ХЭМЖЭЭНД ТЭМДЭГЛЭЛЭЭ

Дэлхийн эмч нарын баярын өдрийг угтан аймгийн эрүүл мэндийн газраас эмч нарын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, эхний 3 байрыг алт мөнгө хүрэл медалиар урамшуулж, ажил албан тушаалдаа амжилт гаргасан эмч нарыг цалингийн урамшуулал болон салбарын шагналаар шагналаа.

Эрүүл мэнд, спортын яамны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч Д.Алдармаа,  “Жуух бичиг” –ээр аймгийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээний хэлтсийн  дарга  М.Солонго нарыг тус тус шагналаа.

222

oyunaa

АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ИХ ЭМЧ Ш.ОЮУНЧИМЭГ ’АЛТАН ЧАГНУУР’-ЫН ЭЗЭН БОЛЛОО

“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үйлст эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж байгаа эмч нарт зориулсан “Алтан чагнуур-2016” арга хэмжээг Эрүүл мэнд спортын яам, Монголын эмч нарын Үйлдвэрчний эвлэлээс зохион байгууллаа

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд олгох дээд шагнал ’’Алтан чагнуур’’-аар  аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн их эмч  Ш.Оюунчимэг ‘шагнагдлаа.

oyunaa