HEVK3

Хүний эрхийн тухай сургалт

Хүний эрхийн үндэсний комиссийн Говьсүмбэр аймаг дахь ажилтан Г.Дэлгэрсүрэнтэй хамтран Эрүүл мэндийн газрынхаа албан хаагч нарт хүний эрх, жендерийн талаар сургалтыг хийлээ.

Сургалтаар хүний эрхийн талаархи үндсэн ойлголт, түгээмэл тохиолддог хүний эрхийг зөрчсөн нөхцлүүдийн талаар мэдээлэл авлаа.

HEVK HEVK1

БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 2016 ОНЫ СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Говьсүмбэр аймаг                                                                                                                                                              2016.02.22

Хэрэгжүүлэх арга хэмжээ Хугацаа Хариуцах ажилтан Төсөв Хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт
Зорилт нэг:  Албан хаагчдыг богино хугацааны зорилтод сургалтаар давтан сургах, олгох мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах
1.1 Ижил мэргэжилтний туршлага солилцох Жилдээ Хүний нөөцийн мэргэжилтэн Байгууллага Өөр байгууллагын ижил мэргэжилтнээс туршлага судалж, байгууллагын онцлогт тохируулан хэрэглэх
1.2 Олгох мэргэжил дээшлүүлэх чиглэлээр төрийн сангийн зардлаар сургах Жилдээ Хүний нөөцийн мэргэжилтэн Төрийн сан Албан хаагчдын мэдлэг мэргэжил дээшилсэн байна
1.3 Албан хаагчид мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхээр бие даан сургалтанд хамрагдах Жилдээ Хүний нөөцийн мэргэжилтэн Хувь хүн Албан хаагчдын мэдлэг мэргэжил дээшилсэн байна
1.4 Албан хаагчдыг мэргэжлийн дагуу зайн болон богино хугацааны сургалтанд хамруулах Жилдээ Хүний нөөцийн мэргэжилтэн Албан хаагчдын мэдлэг мэргэжил дээшилсэн байна
Зорилт хоёр: Төрийн албан хаагчийг ажлын байранд нь сургах
2.1 Албан хаагчдад авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар болон шинээр гарсан хууль тогтоомжийг таниулах чиглэлээр сургалт авах 2 дугаар улиралд Хүний нөөцийн мэргэжилтэн Бусад Байгууллагын албан хаагчид авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар болон шинэ хууль тогтоомжийн талаар мэдлэг дээшилсэн байна
2.2 Байгууллагын нийт албан хаагчдыг судалгааны арга зүйд сургах 1 дүгээр улиралд Халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн, Хүний нөөцийн мэргэжилтэн Байгууллага Албан хаагч бүр судалгаа шинжилгээ хийх арга зүйд суралцсан байна
2.3 Богино хугацааны сургалтанд хамрагдсан албан хаагчид байгууллага дээрээ тухайн сургалтыг явуулах Тухай бүр Албан хаагчид Сургалтаас мэдсэн зүйлээ бусад албан хаагчдад зааж суралцагч байгууллага болсон байна
2.4 Шинэ албан хаагчдад байгууллагын дотоод журам, ажил мэргэжилтэй нь холбоотой эрх зүйн акт судлуулах, туршлагатай ахмад ажилчдаас туршлага судлуулах Жилдээ Хэлтсийн дарга нар,

Хүний нөөцийн мэргэжилтэн

Шинэ албан хаагчид байгуулага болон эрх зүйн актуудаа судалж, туршлагатай албан хаагчдаас суралцдаг болсон байна.
2.5 Албан хаагчдад ёс зүй, харилцаа хандлага, сэдвээр сургалт зохион байгуулах 2 дугаар улиралд Хүний нөөцийн мэргэжилтэн Байгууллага, бусад Албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлага сайжирсан байна.

Тайлан бичсэн: Хүний нөөцийн мэргэжилтэн Н.Өсөхбаяр

 

  Байгууллагын төрийн албан хаагчдын “Ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах” төлөвлөгөө

Говьсүмбэр аймаг                                                                                                                                                                 2016 он

Хэрэгжүүлэх арга хэмжээ Хугацаа Хариуцах ажилтан Төсөв Хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт
Зорилт 1: Ажиллах нөхцөл боломжоор хангах
1.1 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг сайжруулахад чиглэсэн сургалт сурталчилгаа зохион байгуулах 4 дүгээр улиралд Орчны эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Байгууллага Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаарх мэдлэг сайжирсан байна.
1.2 Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай орчин үеийн техник, хэрэгслээр  хангах 2 дугаар улиралд Мэдээллийн  технологи хариуцсан мэргэжилтэн Байгууллага Өдөр тутмын ажил хэвийн явагдах боломжоор хангагдаж, ажлын бүтээмж дээшилсэн байна.
1.3 Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн чадвар түр алдалт, ажлын байран дах стресс, мэргэжлээс шалтгаалсан өвчний судалгааг хийж мэдээллийн сан бий болгох 3 дугаар улиралд Хүний нөөцийн мэргэжилтэн Байгууллага Ажилчдын сэтгэл ханамж болон хандлагыг судалж өмнөх онтой  харьцуулж, мэдээллийн сан бий болсон байна
1.4 Төрийн албан хаагчдын үдийн амралтын үеэр богино хугацаанд алжаал тайлах /хоол, цай идэж уух, хөгжим сонсох, сонин сэтгүүл унших гэх мэт/ амрах өрөө тасалгаатай байх нөхцөлийг бүрдүүлэх. Жилдээ Хүний нөөцийн мэргэжилтэн   Төрийн албан хаагчид үдийн амралтаар заавал харьж цаг алдалгүй өөрт хэрэгтэй зүйлд анхаарах бодох цаг бий болох
Зорилт 2: Цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж шагнал урамшууллыг хууль тогтоомжийн дагуу олгох

 

2.1 Тухай бүр Хүний нөөцийн мэргэжилтэн,

Эрүүл мэндийн эдийн засаг,санхүү бүртгэл хариуцсан мэргэжилтэн

Байгууллага Хавсран болон түр орлон гүйцэтгэх байгаа ажлын хэвийн үйл ажиллагаа хангагдана.
2.2 Ажил хавсран болон орлон гүйцэтгэж байгаа үед ажлын нэмэгдэл хөлсийг  олгох Нийтийг хамарсан баяр наадмаар Хүний нөөцийн мэргэжилтэн Байгууллага  

Хамт олны дунд хүндлэгдэж, ажилдаа хандах идэвхи санаачлага нэмэгдэнэ.

2.3 Төрийн, салбарын, орон нутгийн шагнал урамшуулалаар шагнах ажлыг  зохион байгуулах Жилдээ Хүний нөөцийн мэргэжилтэн Төрийн сан, байгууллага Албан хаагчдын мэдлэг, мэргэжил дээшилсэн байна
2.4 Төрийн болон байгууллагын зардлаар мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох сургалтанд хамруулах Тухай бүр Албан хаагчид Байгууллага, хамт олон, пондны сан Хамт олны уур амьсгал эерэг хандлагатай болж, багаар ажиллах болон ажлын бүтээмж дээшилнэ
Зорилт 3: Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах, амралт, рашаан сувилалд амрахад дэмжлэг үзүүлэх
3.1 Зорилт 3: Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах, амралт, рашаан сувилалд амрахад дэмжлэг үзүүлэх Жилдээ Хүний нөөцийн мэргэжилтэн

Биеийн тамир чийрэгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн

ЭМД, Байгууллага Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан албан хаагчдын өвчлөл эрт оношлогсон байна.

Урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрсэн өвчлөлийн тоо, эрүүлжүүлэлтийн хувь

3.2 Албан хаагч, ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулан , эрүүл мэндийн түвшинг тогтоон, өвчлөлийг эрт оношилж, өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэх. Тухай бүр Хүний нөөцийн мэргэжилтэн Байгууллага, хамт олны пондны сан Албан хаагчдын гэр бүлийн сэтгэл санаанд эерэгээр нөлөөлж тухайн албан хаагч ажилдаа хандах идэвхи нэмэгдэнэ.
Зорилт 4: Ажилтнуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хувь хүн болон гэр бүлд бие бялдарыг хөгжүүлж, чийрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
4.1 Зорилт 4: Ажилтнуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хувь хүн болон гэр бүлд бие бялдарыг хөгжүүлж, чийрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Улирал бүр Биеийн тамир чийрэгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Байгууллага Идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллдэг албан хаагчдын тоо

Хичээллэдэг спортын төрлийн тоо

Идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллэдэг албан хаагчдын тоо нэмэгдсэн байна.

4.2 Ажиллагсадыг идэвхтэй хөдөлгөөн, спортын  төрлөөр хичээллэхэд дэмжлэг үзүүлэх 4 дүгээр улиралд Биеийн тамир чийрэгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Байгууллага болон бусад Зохион байгуулсан уралдаан тэмцээний тоо

Хамрагдсан албан хаагчдын тоо

Гаргасан амжилт

4.3 Хувь хүн, гэр бүл эрүүл аж төрөх, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх зорилгоор идэвхитэй амралт, урлаг спортын уралдаан тэмцээн  зохион байгуулах Тухай бүр Хүний нөөцийн мэргэжилтэн Байгууллага, хамт олны пондны сан Хамт олны уур амьсгалд эерэг хандлага бий болно

Төлөвлөгөө гаргасан: УТСҮХ-ийн хүний нөөцийн мэргэжилтэн Н.Өсөхбаяр

 

ob5

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх нь сэдэвт сургалт зохион байгуулсан тухай

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх нь сэдэвт сургалт зохион байгуулсан тухай

            Эрүүл мэнд, спортын яамны 2016 оны 2/1081 тоот албан тоотын дагуу аймгийн онцгой байдлын газрын сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, төлөвлөлт бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн нар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийн хүрээнд  эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэгийн  80 ажилтан албан хаагчдад “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, ” Газар, хөдлөлтийн үеийн бэлэн байдлыг хангах нь” сэдвүүдээр 1 цагийн танхимын сургалтыг зохион байгуулсан.

          Эрүүл мэндийн албаны гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу мэргэжлийн ангийн ажилтан, албан хаагчдын чадавхийг бэхжүүлэн газар хөдлөлтийн талаар мэдлэг сайжирсан.

           Сүмбэр сумын төвд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын захирамжийн дагуу иргэн хүн бүрийн яаралтай тусламжийн цүнх, цэвэр ус, шүгэл, эмийн сан, гар чийдэн, дулаан хувцас, хэрэгсэл, бусад зүйлийг Эрүүл мэндийн газрын эрүүл мэндийн албаны бүрэлдэхүүн болох 12 албан хаагчидад бэлдүүлэн ажилласан.

          2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах, дуут дохиогоор бүгд гарч аймгийн Боржигон чуулганы гадаах талбай дээр эрүүл мэндийн газрын 15 албан хаагчдаас 12 хүн, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болох аймгийн нэгдсэн эмнэлгээс 30 хүн, “Энхтусдэм” өрхийн эрүүл мэндийн төвийн 10 хүн оролцож нийт 52 хүний бүрэлдэхүүнтэй цугларсан.

        Сургалтын үеэр Онцгой байдлын газрын дэд хурандаагийн удирдлаган дор бие бүрэлдэхүүний тоо авч талбай тойрон жагсаж аранзны бүрдлийг үзлэгт хамрагдсан.

         2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах, дуут дохиогоор бүгд гарч Баянтал болон Шивээговь сумдын Эрүүл мэндийн төвийн нийт 17 эмнэлгийн мэргэжилтэн ажилчид авто машин болон шаардлагатай тоног төхөөрөмжийн хамт дууд дохиогоор бүгд гарч тус тусын ЗДТГ-ын урд талбайд бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларсан.

           Засгийн газрын 2011 оны 339 –р тогтоолоор баталсан “Гамшгийн аюулûí зарлан мэдээллийн дохио дамжуулах журàм”-ын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах нэгдсэн дадлага сургуулилтанд аймгийн нэгдсэн эмнэлэг нь мэргэжлийн ангиуд болон хээрийн эмнэлгийн бүрэлдэхүүнд нийт 87 ажилтнуудыг томилгоожуулсан. Байгууллагадаа урьдчилсан байдлаар хувцас, аранзны бүрэн байдлыг хангуулж жагсаалын үзлэг сургуулилт хийсэн.

2016.03.24-нд зарлан мэдээллийн дохиогоор нийт 105 хэвтэн эмчлүүлэгчид болон үйлчлүүлэгчдийг амбулатори, хүүхэд, төрөх, хүлээн авах тасгийн гадна гаргаж нүүлгэн шилжүүлсэн.

2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагт зарласан дуут дохиогоор гамшгаас хамгаалах эрүүл мэндийн мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангуулж нэгтгэн үзлэгт амжилттай хамруулж ажилласан.

 


“Эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр эрдэм шинжилгээний судалгаа хийх аргачлал” сэдэвт сургалт боллоо

ЭХЭМҮТөвийн Тандалт судалгааны албаны дарга Т.Гантуяа, мэргэжилтэн Т.Энхтуяа нарыг урьж,  2016 оны 02 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд эрдэм шинжилгээний судалгаа хийх, эх хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг тооцох арга аргачлалын чиглэлээр сургалт зохион байгууллаа.

  

Сургалтанд эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд нийт 30 хүн хамрагдаж, сургалтанд хамрагдсан эмч мэргэжилтнүүд SPSS  программ дээр эх хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг тооцох дадлага ажиллаж, судалгаа шинжилгээ хийх, нотолгоонд тулгуурлаж баримт бичиг боловсруулах мэдлэг, чадвараа сайжрууллаа.

  

Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын Төрийн албан хаагчийн сургалт хөтөлбөр

2015-07-22

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТ” ХӨТӨЛБӨР

Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага

Хөтөлбөр боловсруулах үндэслэл:

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд төрийн байгууллага нь “Төрийн албан хаагчийн сургалт хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ” гэж заасан нь энэхүү хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь болно.

Хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлага:

Монгол Улсын төрийн захиргаа, төрийн албаны өөрчлөлт, шинэчлэл нь төрийн захиргааны бүх шатны байгууллага зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхэд мэдлэг чадвартай хүний нөөцөөр иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлэхэд шинэ хариуцлагын  тогтолцоог бий болгох шаардлага тулгарч байна.

Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд ахиц, өөрчлөлт гарч хүн амын тоо эрс нэмэгдэж, эрүүл мэнд, боловсрол гээд эдийн засаг, нийгмийн чухал салбарууд эрчимтэй хөгжиж байна. Үүнийг дагаад төрийн үйлчилгээний шинэ  хэлбэрүүд бий болж, түүнд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэж байгаа энэ үед төрийн байгууллага боловсон хүчнээ чадваржуулах, мэдлэг, боловсрол олгох, мэргэшүүлэх ажлыг үе шаттайгаар  зохион байгуулах,  нөөцийг бүрдүүлэх.

Хоёр. Хөтөлбөрийн ерөнхий зорилго

Иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэсэн, тэдэнд ойр, өөрчлөгдөж буй нөхцөл байдалд уян хатан ханддаг, цомхон, чадварлаг, үр дүнд чиглэсэн, идэвхтэй, санаачилгатай бөгөөд манлайлагч менежер, мэдлэг чадвартай албан хаагч бүхий төрийн албыг төлөвшүүлэхэд оршино.

Гурав. Хөтөлбөрийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх зарчим

Төрийн албан хаагчийн сургалтыг ажлын байранд нь сургах, өөр байгууллага, хамт олноос суралцах буюу богино хугацааны зорилтот сургалтаар давтан сургах, мэргэжлийн байгууллагад суралцуулах, тодорхой сэдэв эсвэл мэргэжлээрээ дагнан суралцах гэсэн 4 зарчимд тулгуурлан зохион байгуулна.

Тухайн байгууллага өөрийн үйл ажиллагаагаа сайжруулахын тулд албан хаагч нэг бүрийг ажлын байранд нь сургана

Шинэ албан тушаалд томилогдсон, албан тушаалын ангилал, зэрэглэл ахисан, өөр ажилд шилжсэн үед тухайн албан тушаалын онцлог, тавигдах шаардлагад нийцүүлэх сургалтад хамруулж байх. Байгууллага энэ чиглэлээр сургалт явуулах байнгын хөтөлбөр, төлөвлөгөөтэй байна.

Жил бүр 4 улиралд дараа жилийнхээ сургалтын хэрэгцээгээ тодорхойлох, төлөвлөх ажлыг зохион байгуулна. Үүний тулд хамт олны дунд ярилцлага хийх, судалгаа авах, байгууллага, нэгжийн зорилт, ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын шинжилгээ, ажлын үзүүлэлт зэргийг харгалзан үзнэ. Мөн мэргэжлийн байгууллага, сургууль, багш мэргэжилтнүүдтэй  хамтран ажиллах;

Шинэ залуу ажилтнуудыг мэдлэг, туршлагатай ажилтныг дагалдуулж сургах, өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө, хөтөлбөртэй ажиллуулах, туршилтын хугацаанд хийх ажил, үүргийг нь тодорхой болгон үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана;

Ажилтны онцгой ур чадвар, ажлын туршлагад тулгуурлан тодорхой хугацаа, тодорхой сэдвээр шинэ зүйлийг боловсруулахаар томилон ажиллуулах, туршилт, судалгаа хийлгэх;

Ажилтан бүр чиг үүрэг, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ өөрийн хүч, авьяас, мэдлэг чадвараа дайчлан ажиллахын зэрэгцээ шинэ санаа, шинэ арга барилд суралцах, мэдээлэл хайж олж авах, туршилт хийх, шийдэлд хүрэх ба шинээр олсон зүйлээ бусдад мэдээлэх, хуваалцах;

Мэдлэг, мэдээллээ хуваалцахыг ажлын хэвшмэл хэсэг болгож, аливаа асуудлыг багаар ажиллах зарчмаар оновчтой шийдэлд хүрэх арга барилд сургах, үүний тулд тухайн хамт олны дунд багаар шийдвэрлэх асуудлыг урьдчилан төлөвлөсөн байх;

Албан тушаалтан бүр өөрийн хариуцсан ажил, үүргийнхээ чиглэлээр сургалтын материал, гарын авлага, ном товхимол гарган бусдын хүртээл болгох;

Сум, орон нутгийн хэмжээнд нэгдсэн болон төрөлжсөн сургалтыг тогтмол зохион байгуулна

Байгууллагууд өөрийн харъяа яам, агентлаг болон мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтарсан буюу бие даасан сургалт, семинарыг зохион байгуулахаар жилийн төлөвлөгөөндөө тусгаж ажиллах;

Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудаас сургалтын хэрэгцээний судалгааг авч шаардлагатай сургалт, семинарыг зохион байгуулах;

Гадаадад явж суралцсан буюу туршлага судлах хөтөлбөрт хамрагдсан албан хаагч бүр үзсэн, сурсан бүхнээ хамт олон, бусдад мэдээлэх, уулзалт ярилцлага хийх, сургалт зохион байгуулж хэвших, гарын авлага, заавар зөвлөмж гаргах, өөр аймаг, сумын туршлагаас болон ахмад ажилтнаас суралцах

Төрийн албан хаагчдыг гадаад, дотоодын сургуулиудад сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, удирдах ажилтны нөөц бүрдүүлэх, ирээдүйн шинэ залуу боловсон хүчнийг сургах, бэлтгэх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газар,  нийгмийн хөгжлийн хэлтэс,  ЭМСЯ, ЭМХТ-тэй  тус тус хариуцан хамтран зохион байгуулна.

Боловсон хүчнийг гадаад, дотоодод сургах, мэргэшүүлэх хэрэгцээ, шаардлагыг урьдчилан судлах, төлөвлөх, сургалтад хамрагдсаны дараа хамтран ажиллах зэрэг үүргийг байгууллагын хүний нөөцийн нэгж, албан тушаалтан хариуцах бөгөөд үр дүнг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст танилцуулж байх;

Хүний нөөцийн төлөвлөгөө, судалгаа, албан тушаалтны гүйцэтгэлийн чадвар зэргийг үндэслэн  албан хаагч  нар, ажилчдыг мэргэжлийнх нь дагуу мэргэшүүлэх сургалтад дэс дараатайгаар хамруулна;

Удирдлагын академийн сургалтын төлөвлөгөөний дагуу төрийн болон нийгмийн удирдлагын мэргэшүүлэх, менежер, магистр бэлтгэх сургалтад хамруулах;

Төрийн албан хаагчдыг тодорхой сэдвээр мэргэших, эрдмийн цол зэрэг хамгаалах, бие даан бүтээл тууривах зэрэг үйл ажиллагааг дэмжих

Эрдмийн ажил, сорил туршилт хийх, судалгаа шинжилгээ явуулах талаар эрдэмтдийн мэргэжлийн зөвлөл, багш, удирдагчдыг урьж сургалт семинар, ярилцлага хийх

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт

Хөтөлбөрийг 2015-2017 он хүртэлx хугацаанд хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ.

улсын төсвийн хөрөнгө

орон нутгийн төсвийн хөрөнгө

орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө

Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг аймгийн Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн , зохион байгуулалтаар хангаж, жил бүр төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

Албан хаагч нэг бүрийг ажлын байранд нь сургах талаар өөрийн байгууллагын дотоод журамдаа тусгаж хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Хяналт шинжилгээ дотоод аудит хариуцсан мэргэжилтэн хариуцана

Хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор дүгнэж, нэгдсэн дүнг  байгууллагын ажилчдын хуралд танилцуулна. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх хяналт шинжилгээ, үнэлгээг 2 жилд нэг удаа хийж байна.

Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр гаргана:

а/ хөтөлбөр хэдэн хувьтай хэрэгжиж байгаа;

б/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хийж буй удирдлага, зохион байгуулалтын ажил;

в/ төрийн болон төсөвт байгууллагуудаас ирүүлсэн сургалт, семинарын захиалга, тэдгээрийн хэрэгжилт;

г/ Удирдлагын академийн сургалтад хамрагдсан албан хаагчдын тоо, сургалтын хэлбэр, мэргэшсэн байдал;

д/  магистраар бэлтгэгдсэн төрийн албан хаагчийн тоо;

е/ мэргэжлийн дагуу зэрэг авсан  төрийн албан хаагчийн тоо.

ё/ Мэргэжлийн олгох дээшлүүлэх сургалтанд хамрагдсан мэргэжилтний тоо

 

Зургаа. Хөтөлбөрийн үр дүн:

“Төрийн албан хаагчийн сургалт” хөтөлбөр хэрэгжсэнээр:

3)      төрийн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажил жигдэрч сайжирна;

4)      Төрийн албаны тухай болон бусад хууль, тогтоомжийн хэрэгжилт хангагдана;

5)       Суралцагч байгууллага болсон байна;

6)      Төрийн албан хаагч бүр мэдлэг, чадвартай болж, түүнийгээ хөгжүүлэх, сайжруулахын төлөө тууштай тэмцэгч болно;

7)      дараагийн хөтөлбөр боловсруулах үндэс, суурь нь болж мөн уг хөтөлбөрийн үргэлжлэл болно.