ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

Говьсүмбэр аймгийн 2017 оны эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажиллагаа

Говьсүмбэр аймгийн 2016 оны эм,эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажиллагаа

Говьсүмбэр аймгийн 2015 оны эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажиллагаа

Тендерийн нээлт боллоо

2016 оны 3 дугаар сар 23-ны өдрийн 13 цаг 30 минутад Эрүүл мэндийн газрын даргын өрөөнд Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ГСА-2016-011 дугаартай тендер шалгаруулалтын нээлтийн үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Нээлтэнд Эрүүл мэндийн газрын дарга, эмийн мэргэжилтэн, үнэлгээний хорооны гишүүдээс гадна Моносфармтрейд ХХК-ийн төлөөлөл ирж оролцлоо.

Оролцогч 2 байгууллага болох Монголфарм ХХК, Моносфармтрейд ХХК нар нь зарласан 5 багцаас зөвхөн лабораторийн оношлуурын 2 багцад тендер ирүүлсэн байна.

ГСА-2016-009 дугаартай тендер шалгаруулалтанд шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээлэл

Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2016 оны эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар  зүй болон Сангийн сайдын 2012 09 сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу хийж гүйцэтгэлээ.

Нэгдсэн эмнэлгийн 2016 оны эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх ажлыг гүйцэтгэхээр нэр бүхий 12 компани тендер ирүүлснээс Нугантрейд ХХК, Монхимо ХХК, Энто ХХК, Тавин-Ус ХХКомпаниуд нь бага оноо авсан тул нэг ч багц дээр гэрээ байгуулах эрх олгогдоогүй.Үүнд:

  1. Монхимо ХХК нь тендер ирүүлсэн 13-р багцдаа шалгараагүй байна. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дах заалт “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэнэ”-ын дагуу 4,835,000 төгрөгөөр нийлүүлэхээр Мөнхийн тун ХХК-ийн ирүүлсэн ирүүлсэн тендер хамгийн сайн тендерээр шалгарсан.
  2. Тавин-Ус ХХК нь 20 дугаар багцад оролцохоор  тендер ирүүлсэн боловч шалгараагүй байна. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дах заалт “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэнэ”-ын дагуу 32,663,430 төгрөгөөр нийлүүлэхээр Мөнхийн тун ХХК-ийн ирүүлсэн ирүүлсэн тендер хамгийн сайн тендерээр шалгарсан.
  3. Энто ХХК нь 3, 4, 21 дүгээр багцуудад оролцохоор тендер ирүүлсэн боловч шалгараагүй байна. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дах заалт “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэнэ”-ын дагуу 3-р багцад 24,743,400 төгрөгөөр Мөнхийн тун ХХК, 4-р багцад 3,622,940 төгрөгөөр, 21-р багцад 15,700,200 төгрөгөөр Монголфарм ХХК-уудын ирүүлсэн ирүүлсэн тендер хамгийн сайн тендерээр шалгарсан.
  4. Нугантрейд ХХК нь 8, 20 дугаар багцуудад оролцохоор тендер ирүүлсэн боловч шалгараагүй байна.Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дах заалт “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэнэ”-ын дагуу 8 дугаар багцад 2,479,000 төгрөгөөр Сүвэн-Уул ХХК, 20 дугаар багцад 32,663,430 төгрөгөөр Мөнхийн тун ХХК-уудын ирүүлсэн тендер хамгийн сайн тендерээр шалгарсан.

Тус тендерийн дараах багцуудад хамгийн өндөр оноо авч, харьцуулах хамгийн бага үнэтэй Хамгийн сайн тендер ирүүлсэн компаниудыг дор жагсаав.

  1. Монгол эм импекс ХХК – 1, 5 дугаар багц
  2. Моносфарм ХХК – 2, 6, 15 дугаар багц
  3. Мөнхийн тун ХХК – 3, 13, 20 дугаар багц
  4. Монголфарм ХХК – 4, 21 дүгээр багц
  5. Монфатрейд ХХК – 7, 11, 12 дугаар багц
  6. Сүвэн-Уул ХХК – 8 дугаар багц
  7. Нахиаимпекс ХХК – 14 багц
  8. Айвико ХХК – 16 дугаар багц дээр тус тус шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгогдсон.

Тус тендерийн 9, 10, 17, 18, 19 дугаар багцуудад шаардлагад нийцсэн үнийн санал ирээгүй тул дахин тендер зарлах болов.

IMG_0065

Тендерийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

Тендер шалгаруулалтын дугаар: ГСА-2016-009

Тендер шалгаруулалтын журам: Нээлттэй тендер шалгаруулалт

Тендерийн нэр: Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2016 оны эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах

Уг тендерийн нээлтийн үйл ажиллагаа зарласан хугацаандаа буюу 2016 оны 1 дүгээр сар 11-ний өдрийн 11,30 цагт Эрүүл мэндийн газрын даргын өрөөнд 10 хүний бүрэлдэхүүнтэй эхэлж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 26 дугаар зүйлийн дагуу амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тендерийн баримт бичгийг 15 байгууллага худалдан авснаас дараах 12 байгууллага тендер ирүүлсэн байна.

  1. Ай Ви Ко Интернейшнл
  2. Нахиа Импекс ХХК
  3. Монфатрейд ХХК
  4. Сүвэн Уул ХХК
  5. Мон Химо ХХК
  6. Нугантрейд ХХК
  7. Энто ХХК
  8. Тавин –Ус ХХК
  9. Монголфарм ХХК
  10. Мөнхийн тун ХХК
  11. Моносфармтрейд ХХК
  12. Монгол Эм Импекс Концерн

Эдгээр тендер ирүүлсэн оролцогчдоос Мөнхийн тун ХХК, Энто ХХК, Монгол Эм Импекс Концерн ХХК, Моносфармтрейд ХХК гэсэн 4  байгууллагын төлөөлөл тендерийн нээлтэд оролцлоо.

IMG_0065 IMG_0066

IMG_0067 IMG_0068