Шинэ оны босгон дээр Говьсүмбэрчүүд бид 2 хүүхдээр бүл нэмлээ.

Шинэ жилийн баярын өдрүүдэд Эрүүл мэндийн газар, харъяа эрүүл мэндийн байгууллагуудад  хариуцлагатай жижүүр ажиллуулж, хүн амд эрүүл мэндийн  тусламж үйлчилгээг цаг алдалгүй  үзүүлээ. Дээрх 4 хоногийн хугацаанд салбарын хэмжээнд

Нярайн эрт үеийн тусламж, нярайн сувилагчийг чадавхижуулах сургалт зохион байгуулаа.

Нярайн эрт үеийн тусламж, нярайн сувилагчийн чадавхижуулах сургалтыг 2016-11-р сарын 17,18-ны өдрүүдэд нэгдсэн эмнэлгийн хүүхэд, эмэгтэйчүүдийн тасгийн эмч нар, төрөх тасгийн сувилагч, эх баригч, хүүхэд, төрөх тасагт жижүүр хийдэг эмч нар нийт 23 эмч мэргэжилтэнд хийлээ. Сургалтыг ЭХЭМҮТ-ийн нярайн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч АШУ-ны магистр Ч. Наранцэцэг,сувилагч Н. Болормаа нар хөтөлбөрийн дагуу онол, дадлага хослуулан явууллаа. Сургалт эмч нарын мэдлэгийг сэргээж хүүхдийн сэхээн амьдруулалтаар дадлага хийж, багаж тоног төхөөрөмжтэй ажиллах талаар зааварчилгаа өглөө. Ялангуяа нярайд үзүүлэх тусламжын талаар голлон ажиллаж нярайн сэхээн амьдруулалтаар 2 цагийн дадлага хийлээ.

Мэдээллийг бэлтгэсэн: Эрүүл мэнлийн газрын мэргэжилтэн Д.Пунцагхорлоо

 

“ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД” ТЭМДЭГЛЭЛТ ӨДРӨӨР ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

“ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД” ТЭМДЭГЛЭЛТ ӨДРӨӨР ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

“Орчны эрүүл мэнд”-ийн өдрийн хүрээнд  9-р сарын 30-аас 10-р сарын 3-ны  өдрүүдэд “Тамхи эрүүл мэндэд нөлөөлөх нь” сэдэвт сургалтыг дараах байгууллагуудад зохион явууллаа.

 

“АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС”-2016.09.30-нд 25 албан хаагч, “ТОХИЖИЛТ СҮМБЭР ОНӨААТҮГ” -2016.09.30-нд 34 албан хаагч, Ерөнхий боловсролын 1-р сургуулийн багш  ажилчдад 2016.10.03-нд нийт 81 багш сурагчидад тус тус сургалт хийсэн.

Тус сургалтаар тамхины хор уршиг, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, тамхинд агуулагдах хорт бодисууд, дам тамхидалтаас хүний эрүүл мэнд амь насанд учрах эрсдэл, хор нөлөөний талаарх мэдээллийг хүргэсэн.[layerslider id=”4″]

“АНТИБИОТИКИЙН ТАЛААРХ МЭДЛЭГИЙГ САЙЖРУУЛАХ” СЭДЭВТ ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН 7 ХОНОГИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

 “АНТИБИОТИКИЙН ТАЛААРХ МЭДЛЭГИЙГ САЙЖРУУЛАХ” СЭДЭВТ ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН 7 ХОНОГИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (дэмб)-аас 2011 онд “Эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс  сэргийлэх арга хэмжээ авах тухай” зургаан үндсэн чиглэлийг батлан, гишүүн орнуудаа энэ чиглэлд үйл ажиллагаагаа хандуулахыг уриалсан.

Дэмб-ын номхон далайн баруун бүсийн улс орнуудад нянгийн эсрэг эмийн тэсвэржилтийн талаар судалгаа хийж, гол тулгарч буй бэрхшээлийг тодорхойлсон. Үүнд: улс орнуудад нянгийн эсрэг эмийн тэсвэржилтээс сэргийлэх цогц бодлого дутмаг, антибиотик эмийн хэрэглээ, нянгийн эсрэг эмэнд үүсэж буй даслыг хянах тогтолцоо үндэсний болон бүсийн түвшинд хомс, нянгийн эсрэг эмийн даслаас сэргийлэх хариу арга хэмжээ авах тогтолцоо эрүүл мэндийн байгууллагуудад сул байгааг онцолсон.

2014 онд дэмб-ын номхон далайн баруун бүсийн хорооны 65-р чуулганаас “бүсийн хэмжээнд эмэнд нянгийн эсрэг эмийн тэсвэржилтээс сэргийлэх арга хэмжээний ерөнхий хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байгаа билээ.

[layerslider id=”3″]

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн антибиотикийн талаарх мэдлэг, антибиотикийг жороор бичиж олгох хариуцлагыг дээшлүүлэх, иргэдэд нянгийн тэсвэржилтийн хор уршгийн талаар, антибиотикийг жороор эмчийн хяналтан дор хэрэглэх мэдээлэл хүргэх чиглэлээр явуулах компанит ажлыг улсын хэмжээнд эхлүүлээд байна. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн антибиотикийн талаарх мэдлэг, антибиотикийг жороор бичиж олгох хариуцлагыг дээшлүүлэх, иргэдэд нянгийн тэсвэржилтийн хор уршгийн талаар, антибиотикийг жороор эмчийн хяналтан дор хэрэглэх мэдээлэл хүргэх чиглэлээр явуулах компанит ажлыг улсын хэмжээнд эхлүүлээд байна.

     Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй компанит ажлын хүрээнд аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад 10 дугаар сарыг “Антибиотикийг жорын дагуу хэрэглэе”, “Антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх сар болгон зарлалаа.


“АХА” тэмцээн зохион байгууллаа

Эмч, эмнэлгийн мэргэжилтний “Авлигыг эсрэг хууль” болон Ёс зүйн чиглэлээр мэдлэг, мэргэжилийг дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудын  эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын дунд “Авлига ба ёс зүй” сэдэвт танин мэдэхүйн АХА тэмцээнийг 2016 оны 09-р сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

АХА тэмцээний ялагчаар нэгдсэн эмнэлгийн  яаралтай түргэн тусламжийн тасгийн их эмч М.Мөнхзул, дэд байранд хүүхдийн тасгийн их эмч Б.Бат-Өлзий  нар шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр тус тус шагнаж урамшууллаа.

14374814_1231376273560293_1891975330_o             14408123_1231376270226960_1684292363_o

tuvsh

“ УС ЭРҮҮЛ МЭНД” сургалт зохион байгуулав

Хөдөлмөрийн хэлтсийн  ажилч дад “ УС ЭРҮҮЛ МЭНД”  сэдэвт сургалтыг   8 сарын 10-ны өдөр зохион явуулж тус байгууллагын ажилчид идэвхитэй оролцсон үр  дүнтэй сургалт боллоо.

Тус сургалтаар усны ач холбогдол ,усны шинж чанар, ус хэрхэн бохирддог,  бохир уснаас шалтгаалж үүсэх халдварт өвчин,  урьдчилан сэргийлэх, зөөврийн усны савны эрүүл ахуйн талаарх мэдээллийг  хүргэсэн.  

tuvsh 1tuvsh

Тайлан бичсэн: НЭМ-н хэлтсийн мэргэжилтэн Д.Түвшинбат

cropped-LOGO-emg2.png

Улаанбурхан өвчний талаар мэдээлэл

cropped-LOGO-emg2.png 52486795519fd01168d631

2016 он гарсаар аймгийн хэмжээнд улаанбурхан өвчний нийт  85 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 2016 оны 4 дүгээр сарын 1-ны  өдөр 8 сартай хүүхэд хүндэрч нас барсан.

Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн хавьтал болох 910 хүнд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт хийгдсэн.

2016 оны 5 дугаар сард 18-30 насны хүмүүсийг улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулах бэлтгэл ажил хийгдэж сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд дархлаажуулалтад хамрагдах хүмүүсийн судалгааг гарган ажиллаж байна. Нийт 3500 хүн дархлаажуулалтад хамруулна.

2016 оны 5 дугаар сард дархлаажуулалтын 10 хоногоор харъяалал харгалзахгүй дархлаажуулалт хийгдэх тул 18-30 насны иргэдийг  идэвхитэй  хамрагдахыг уриалж байна.

oyunaa

АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ИХ ЭМЧ Ш.ОЮУНЧИМЭГ ’АЛТАН ЧАГНУУР’-ЫН ЭЗЭН БОЛЛОО

“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үйлст эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж байгаа эмч нарт зориулсан “Алтан чагнуур-2016” арга хэмжээг Эрүүл мэнд спортын яам, Монголын эмч нарын Үйлдвэрчний эвлэлээс зохион байгууллаа

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд олгох дээд шагнал ’’Алтан чагнуур’’-аар  аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн их эмч  Ш.Оюунчимэг ‘шагнагдлаа.

oyunaa

12919868_1005161192901868_8010221150941742904_n

Дэлхийн эрүүл мэндийн өдөр

2016 оны 4-р сарын 7-ны “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-өөр өглөөний алхалт, дасгалыг Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулж, Байгууллага,аж ахуйн нэгж, ахмадын холбооны ажилтан, албан хаагчид идэвхитэй оролцлоо.

12974365_1005161292901858_2005598365984858516_n 12936701_1005160659568588_3920330453507312686_n

 

 

 

 

 

 

 

12919868_1005161192901868_8010221150941742904_n

 

12936740_1004705022947485_2662891668061617397_n

Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилийн сургалт

2016 оны 4-р сарын 6нд “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил” авах арга зүйчдийн сургалтыг Биеийн тамир, спортын газартай хамтран амжилттай зохион байгуулж, сургалтаар оролцогчид өөрсдийн бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн сорилыг өгч дадлагжлаа.

  11140098_1004703719614282_8347278919297933976_n (1) 12321335_1004703822947605_7720645382479894696_n12931099_1004704606280860 12923374_1004704292947558_1652547987710796217_n12936740_1004705022947485_2662891668061617397_n