13009893_1119995358031719_129698301_o (1)

Аймгийн нийгмийн хөгжлийн хэлтсийн харъяа багууллагуудын спортын тэмцээн амжилттай болж өндөрллөө

Нийгмийн ажилтны баярыг угтан Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс санаачлан зохион байгуулсан спортын 3 төрөлт тэмцээнд манай баг тамирчыд амжилттай оролцон тэргүүн байрыг эзэллээ.

Сагсан бөмбөг 1-р байр, Гар бөмбөг 2-р байр, Дартс эмэгтэй 1-р байр тус тус эзэлж  нийлбэр оноогоор 1-р байранд орж алтан медаль, өргөмжлөл, шилжин явах цомын эзэд боллоо.

13009682_1120002338031021_524237258_o 13009893_1119995358031719_129698301_o (1) 13035601_1119995338031721_1758729469_o 13043354_

 

xxee7h8r

Жирэмсэн эхчүүдэд сургалт зохион байгууллаа

Говьсүмбэр аймгийн Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад буй нийт 25 жирэмсэн эхэд  Дэлхийн Зөн Бор-Өндөр 1 орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр  “Жирэмслэлт , жирэмсэн үеийн хооллолт”, “Хүндрэлгүй төрөхөд тустай дасгалууд  болон зөвлөмж”, “Гэр  бүл төлөвлөлт”, “Жирэмсэн эхчүүдэд зөвлөмж” сэдвүүдээр 2 цагийн  сургалт зохион байгуулж, ундаа, печень, дэвтэр, бал, ундаагаар хангасан. Сургалтын дараа эхчүүдийн сонирхсон асуултанд хариулсан. “Жирэмсэн эхчүүдийн дасгал хөдөлгөөн” гарын авлага 25 ширхэг тараасан.

 

pr4ooibp

Олон улсын ахмадын баярыг тэмдэглэж өнгөрүүллээ

Олон улсын ахмадын баярыг угтан “10000 алхалт”  явган аялалын нээлтийг 2015оны 09-р сарын 17-ны өдөр Боржигон чуулганы урд талбайд хийн   аялалаан эхлүүллээ. Явган аялалыг “Хүрийн ногоо”-н дамжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд нийт 150 гаруй ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо. Өдөрлөгт Эрүүл мэндийн газрын биеийн тамир чийрэгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Г.Чинзориг өдрлөгт оролцсон иргэдэд хийн дасгал хийлгэж иргэдэд эрүүл мэндийн боловсролыг сурталчлан ажиллалаа. Энэхүү арга хэмжээ нь намрын налгар нартай сайхан өдөр олуулаа цуглаж, инээд хөөр, баяр баяслаар дүүрэн, залуу халуун насныхаа дурсамж яриаг хүүрнэн өгүүлсэн, ахмад буурлуудын сэтгэлийг сэргээж чадсан үр дүнтэй арга хэмжээ болж чадлаа.