DSC_0080

Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга хүрэлцэн ирлээ

2016 оны 04 сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймагт Монгол улсын ерөнхий  сайд  Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нар орон нутагт ирж ажиллаа.

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа аймгийн Эрүүл мэндийн мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж  байгаа  нэгдсэн эмнэлгийн шинэ барилга  барих, дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийн талаар харилцан  ярилцлаа. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийг цахимжуулах компьютерын дээжээс  гардуулан өглөө.

lambaaalambaaa1DSC_0027 DSC_0080

Untitled-4

Эмийн сангуудад хийсэн xяналт шинжилгээ үнэлгээ

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Даатгалын тухай хууль, Эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS 5260:2011 стандарт, Эмийн жорын маягт, жор бичилт MNS 5376:2014 стандарт, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 415 дугаар тушаал, ЭМСС-ын 2015 оны 68 дугаар тушаалын хэрэгжилтийг сайжруулах, хүн амд үзүүлж буй эм, зүйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал болон эмийн сангуудын үйл ажиллагааны гүйцэтгэл, стандартын хэрэгжилтийг  хангах чиглэлээр хяналт шинжилгээ үнэлгээ хийлээ.

2015 оны 11 дүгээр сарын 02-ноос 11 сарын 03-ны өдрүүдэд нийтийн үйлчилгээтэй 6 эмийн санд /Их догшин-1, Их догшин-2, Говийн сондор, АНСОТ, Сөдийн цэцэг, Монгол Эм Импекс / хийгдсэн хяналт, шинжилгээ үнэлгээгээр эмийн сангуудын эм зүйн дэглэм, шаардлагын биелэлт болон эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм, шаардлагын биелэлт ерөнхийдөө сайн ба үйл ажиллагааг хяналтын хуудсаар үнэлэхэд 6,9%-30,74% буюу дундаас бага эрсдэлтэй гарав.

Эмийн сан тус бүрт хяналт, шинжилгээний үнэлгээний дүнг илтгэх хуудсаар хүргүүлсэн ба цаашид анхаарах, хийж гүйцэтгэх ажлуудын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг 7-14 заалт бүхий зөвлөмжөөр хүргэв.

     

qvg4jpyu

‘’Эх хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмж, эрэлт хэрэгцээг тодорхойлох нь’’ зүүн бүсийн зөвлөгөөнд оролцлоо

Сүхбаатар аймгийн Баруун–Урт хотод 2015 оны 08-р сарын 28-нд “Эх хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмж, эрэлт хэрэгцээг тодорхойлох нь” сэдэвт  зүүн бүсийн зөвлөгөөн амжилттай зохион байгууллагдлаа.  Зөвлөгөөнд “Эхийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн тоног төхөөрөмжийн эрэлт хэрэгцээг тодорхойлох нь”, “Монгол Улсын эх хүүхдийн эрүүл мэндийн байдал 2015”, Мянганы хөгжлийн зорилго, зорилтын биелэлт, цаашдын зорилт”, “Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн чадамж” зэрэг сэдвүүдийг хэлэлцэн,  хамтран ярилцлаа.

Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, Доктор, профессор С. Ламбаа, Эрүүл мэнд, спортын яамны эх нярайн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Болормаа нар тус зөвлөгөөнийг удирдан зохион байгуулж,  зүүн бүсийн 5 аймгийн нийт 65 эмч эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Э. Гэрэлмаа, Д. Пунцагхорлоо нар “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг,  “Эрүүл мэнд, спортын яамны жуух” бичигээр тус тус шагнагдсан.

 

amar 2

Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт анх удаа хамрын мэс засал хийлээ

2015 оны 08-р сарын 27-28-ны өдрүүдэд УНТЭ-ийн чих хамар хоолойны эмч нартай хамтарч, нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт  хамрын 4 төрлийн мэс заслыг 6 хүнд амжилттай хийсэн. Хийгдсэн мэс заслууд:

  1. Kollwell luek-хамрын болон хацрын хөндийн полип боох мэс засал 1 хүнд хийсэн.
  2. Резекция носовой перегородки мукотомия мэс засал нь хамрын таславч ясны муруйлт болон хамрын самалдагны хөөлтөөс болж, байнгын хамрын битүүрэлттэй хүнд хийгддэг мэс заслыг 3 хүнд тус тус хийсэн.
  3. Остеотомия носовой кости резекция носовой перегородки мэс засал нь хамрын ясны муруйлт, гоо сайхан, ясны засалтыг хийдэг хагалгаа бөгөөд 1 хүнд хийсэн.
  4. Мукотомия хагалгаа нь давтан хагалгаа бөгөөд ЭМЖЖ төвд мэс засалд орсон хүний зовиур шаналгааг багасгах ба арилгах зорилгоор самалдагыг дахин тайрсан.

Дээрхи хагалгаанууд нь улсын эмнэлэгт 350000-670000 төгрөгний хооронд хийгддэг бөгөөд дараалал хүлээгдэл маш ихтэй байдаг. Хувийн эмнэлэгт 800000-1500000 орчим төгрөгний ханштай хийгддэг хагалгаанууд юм. Хийгдсэн 6 хагалгааны 1 хүнд үнэ төлбөргүй, бусад 5 хүнд хагалгааг 350000-400000 –д багтаан хийж, зардал чирэгдэлийг багасгасан. Хагалгаанд орсон хүмүүс 90-100% сэтгэл ханамжтай байгаа тул хагалгааны төлбөр нь УНТЭ 90-н ойд хандивлагдсан байна.

Хагалгааны эдгэрэлт 80-85%-тай байгаа бөгөөд бүх зовиур шаналгаа арилж, аймгийн нэгдсэн эмнэлгийн ЧХХ-ы эмчийн хяналтанд хэсгийн эмчилгээнд явж байна. Тус хагалгаанд оролцсон хүмүүс:

  1. УНТЭ-ийн ЧХХ-ы эмч Алтандөш
  2. УНТЭ-ийн ЧХХ-ы эмч Мэндсайхан
  3. ГСАНЭ-ийн ЧХХ-ы их эмч Г. Солонготуяа 2-р эмчээр
  4. ГСАНЭ-ийн мэс заслын сувилагч Батцэцэг
  5. ГСАНЭ-ийн мэс заслын асрагч Отгонцагаан
  6. ГСАНЭ-ийн унтуулгын эмч Минжүүр, Дагиймаа
  7. ГСАНЭ-ийн унтуулгын сувилагч Нарантуяа нар оролцсон.