“ЗҮРХ СУДАСНЫ СИСТЕМИЙН ЗОНХИЛОХ ЭМГЭГҮҮДИЙН ЭМНЭЛ ЗҮЙН УДИРДАМЖ БА ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДЛАА

2016 оны 9 сарын 17-ны өдөр АШУҮИС-ийн Эм судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор П.Батхуяг баг бүрэлдэхүүний хамт хүрэлцэн ирж, “Зүрх судасны системийн зонхилох эмгэгүүдийн эмнэл зүйн удирдамж ба эмийн зохистой хэрэглээ” сэдэвт 2 багц цагийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад нийт 50 гаруй эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

14408018_624917341022884_85987513_o-1 14393329_624917431022875_1729567215_o

Мэдээлэл бэлтгэсэн: Эмийн мэргэжилтэн         Ж.Тунгалаг

ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛИЙН БАЙДАЛ, В, С ВИРУСИЙН ЭМЧИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Омбол ХХК-ийн эмч төлөөлөгч Н.Наранзул, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа нар манай аймагт хүрэлцэн ирж, “Элэгний өвчлөлийн байдал, В, С вирусийн  эмчилгээ” сэдэвт сургалтыг Их догшин ХХК-тай хамтран зохион байгууллаа. Сүүлийн жилүүдэд элэгний В, С вирусийн оношилгоо, эмчилгээний тал дээр дагнан амжилттай ажиллаж буй Амарсанаа эмч, өөрийн туршлагаас хуваалцаж, санал солилцсон нилээд ач холбогдол бүхий энэхүү сургалтад нийт 30 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна.

14424062_1117355938318564_2121281360_o 14423986_1117355941651897_2137281420_o

 

Мэдээлэл бэлтгэсэн: Эмийн мэргэжилтэн         Ж.Тунгалаг

“Газрын тос нефтийн бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

“НИК ХХК ГОВЬСҮМБЭР  НЕФТ  ХАНГАМЖИЙН  САЛБАР” –ын ажилчдад  2016 оны 9 сарын 26-ны өдөр “Газрын тос нефтийн бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь”    сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

 

Тус сургалтаар  Газрын тос нефтийн бүтээгдэхүүний химийн найрлага,   хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл,  нефтийн бүтээгдэхүүнтэй харьцаж ажилладаг хүмүүсийн мэргэжлээс шалтгаалах өвчлөл,  урьдчилан сэргийлэлт, хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүний талаарх  мэдээллийг хүргэсэн.  Сургалтанд 26 ажилтан хамрагдлаа.

              Мэдээлэл бэлтгэсэн: ЭМГ-ын  НЭМ-н хэлтсийн мэргэжилтэн Д.Түвшинбат

Сургалт зохион байгууллаа

“Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийн 3.12 дэх  хэсгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эмнэлзүйн удирдамж, эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулах арга зүйн гарын авлага”-ын дагуу гарсан үнэлгээний удирдамж, хяналтыг хуудасыг ашиглан 2016 оны 09 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумын 2 эрүүл мэндийн төв, өрхийн 1 эрүүл мэндийн төвд үнэлгээ хийсэн.

Үнэлгээ хийх ажлын хэсгийг Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны А/45 дугаар тушаалаар Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ХБӨ, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, Хавдар бүртгэгч, Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй баталсан.

            Үнэлгээ хийсэн ажлын хэсэг тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ,  эргэн дуудах тогтолцооны удирдамжийг танилцуулах сургалтыг зохион байгууллаа.

            Сургалтанд анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд эрт илрүүлгийн үзлэг, бүртгэл мэдээллийн чиглэлээр ажилладаг болон шинээр ажилд орсон 7 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

Мэдээлэл бэлтгэсэн: ЭМГ-ын НЭМХ-ийн мэргэжилтэн   М.Солонго

“БЗДХ/ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлгийн эрүүл мэнд” сэдэвт сургалт зохион байгууллаа.

2016 оны 9 дүгээр сарын 22-нд Политехник коллежийн оюутнуудад “БЗДХ/ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлгийн эрүүл мэнд” сэдэвт сургалт зохион байгуулж, 93 оюутан хамрагдлаа. Сургалтанд оролцогсдоос сурргалтын өмнөх, дараах сорил авч, харилцан ярилцаж оюутнууд идэвхитэй оролцлоо.

 

 

 

 

Мэдээлэл бэлтгэсэн: ЭМГ-ын НЭМХ-ийн мэргэжилтэн   Ш.Алтанцэцэг

IMG_2259

Сургалт зохион байгууллаа

2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Халамж үйлчилгээний хэлтэс, Дэлхийн Зөн-Бор өндөр ОНХХ, Насан туршин боловсролын төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэйм хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа.

IMG_2259

Сургалтанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч нар болох 12 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 4 хүүхэд оролцлоо.

IMG_2284

            Сургалтанд оролцогчид “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог”, “Зохистой хооллолт”, “Нөхөн сэргээх дасгал, бариа засал”-ын талаархи мэдлэгтэй боллоо.           IMG_2278

Сургалтанд оролцсон хүүхдүүдэд нөхөн сэргээхийн сувилагч сэргээн засах бариа засал хийж, тэдний онцлогт тохирсон хоолыг эцэг, эхийн хамт идэж, сургалтанд маш сэтгэл хангалуун байлаа.

“ТОХИЖИЛТ СҮМБЭР” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилчдад “УС ЭРҮҮЛ МЭНД” “ТАРВАГАН ТАХЛААС СЭРГИЙЛЬЕ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар усны ач холбогдол ,усны шинж чанар, ус хэрхэн бохирддог,  бохир уснаас шалтгаалж үүсэх халдварт өвчин,  урьдчилан сэргийлэх, зөөврийн усны савны эрүүл ахуй.

Тарваган тахал өвчний   халдварлах зам,  илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлт   вакцинжуулалтын   талаарх мэдээллийг  хүргэсэн.  Сургалтанд  31 хүн хамрагдлаа

1 2

 

 

 

 

Тайлан бичсэн: НЭМ-н хэлтсийн мэргэжилтэн Д.Түвшинбат

Салбарын шагналаар шагнагдлаа

Эрүүл мэндийн салбарын ажилчдын баярыг тохиолдуулан  ажилдаа үр бүтээлтэй   ажилласан эмнэлгийн  мэргэжилтэн, ажилчдыг  шагнаж урамшууллаа.

Шивээговь сумын эрүүл мэндийн төвийн сувилагч Ч. Басбайгаль, аймгийн нэгдсэн эмнэлгийн асрагч И.Тунгалагтуяаг ‘’Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан’’ цол тэмдгээр, угаагч Р.Отгонтуяаг Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг’-р тус тус шагналаа.

tuvsh

“ УС ЭРҮҮЛ МЭНД” сургалт зохион байгуулав

Хөдөлмөрийн хэлтсийн  ажилч дад “ УС ЭРҮҮЛ МЭНД”  сэдэвт сургалтыг   8 сарын 10-ны өдөр зохион явуулж тус байгууллагын ажилчид идэвхитэй оролцсон үр  дүнтэй сургалт боллоо.

Тус сургалтаар усны ач холбогдол ,усны шинж чанар, ус хэрхэн бохирддог,  бохир уснаас шалтгаалж үүсэх халдварт өвчин,  урьдчилан сэргийлэх, зөөврийн усны савны эрүүл ахуйн талаарх мэдээллийг  хүргэсэн.  

tuvsh 1tuvsh

Тайлан бичсэн: НЭМ-н хэлтсийн мэргэжилтэн Д.Түвшинбат

DSC_0325

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудтай туршлага солилцлоо

Дэлхийн зөн Олон улсын байгууллагатай хамтран 2016 оны 7-р сарын 28-аас 2016 оны 8-р сарын 1-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудад туршлага судлахаар 4 хоног ажиллаа.

Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн газар нь 2015 онд Эрүүл мэнд спортын яамны хэмжээнд 5-р байранд, Аймгийн шилдэг байгууллагаар тодорсон амжилттай. Тус аймгийн Эрүүл мэндийн газар, Нарныдөш ӨЭМТөв, Бат-Өлзий сумын ЭМТөвийн үйл ажиллагаатай, эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж

Туршлага судлах аялалд Эрүүл мэндийн газрын 12, Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтэн -2, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтэн 2, ДЗОУБ-ын ажилтан 1, зэрэг нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

DSC_0085 DSC_0096DSC_0325