Галзуу өвчний эхний хагас жилийн мэдээ

Монгол улсад

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг УМЭҮГ-ын мэдээгээр 2016 оны эхний хагас жилийн байдлаар 13 аймгийн 61 сум, Улаанбаатар хотын 1 дүүрэгт 190 мал, амьтан галзуу өвчнөөр өвчилсөн нь өмнөх 5 жилийн дундаж (321.8)-тай харьцуулбал 40.95%-р буурсан байна.

Өвчлөлийн тархалтын хувьд өмнөх жил (2015 оны эхний эхний хагас жилд 18 аймгийн 108 сум, Улаанбаатар хотын 1 дүүрэг)- тэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. (Хүснэгт 1.)  Өвчлөлийн тархалт, тохиолдлын тоогоор Хөвсгөл, Хэнтий, Булган, Архангай, Говь-Алтай аймгууд харьцангуй өндөр байлаа.

Өвчлөлийн улиралчлал 1,2,3-р сард аажим өсч, 4-р сард оргил үедээ (52) хүрээд цааш буурсан нь өвчлөлийн оргил үе өмнөх жилүүдийнхээс харьцангуй хожуу тохиосон байна.

2016 оны эхний хагас жилийн байдлаар таван хошуу мал, нохой, үнэг, чоно, дорго галзуугаар өвчилсөнөөс үхэр 56,84% (108), тэмээ 6.84% (13), адуу 3.15% (6), хонь 5.78% (11), ямаа 14.21% (27), нохой 7.36% (14), үнэг 4.73% (9), чоно 1.57% (3), тус тус өвчилсөн байна.

Хүснэгт 1. Галзуугийн мал, амьтны өвчлөлийн байдал (2016 он ЗГХА-МЭҮГ-ын мэдээгээр)

raby2016_6

Голомтын тоо* – Өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн цэгт газар

cropped-LOGO-emg2.png

Улаанбурхан өвчний талаар мэдээлэл

cropped-LOGO-emg2.png 52486795519fd01168d631

2016 он гарсаар аймгийн хэмжээнд улаанбурхан өвчний нийт  85 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 2016 оны 4 дүгээр сарын 1-ны  өдөр 8 сартай хүүхэд хүндэрч нас барсан.

Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн хавьтал болох 910 хүнд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт хийгдсэн.

2016 оны 5 дугаар сард 18-30 насны хүмүүсийг улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулах бэлтгэл ажил хийгдэж сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд дархлаажуулалтад хамрагдах хүмүүсийн судалгааг гарган ажиллаж байна. Нийт 3500 хүн дархлаажуулалтад хамруулна.

2016 оны 5 дугаар сард дархлаажуулалтын 10 хоногоор харъяалал харгалзахгүй дархлаажуулалт хийгдэх тул 18-30 насны иргэдийг  идэвхитэй  хамрагдахыг уриалж байна.

Сэрэмжлүүлэг

Эмэгтэйчүүд, ялангуяа охид бүсгүйчүүд төлөвлөөгүй буюу хүсээгүй жирэмслэлтийг зогсоох зорилгоор үр хөндүүлэх, түүн дотроо эмээр үр хөндүүлэх замыг сонгож байна.

       Эмийн үр хөндөлт нь өөрөө дур мэдэн эм авч уух юмуу хэн нэгний заавраар хэрэглэх зүйл огт биш бөгөөд эмийн эмчилгээний стандартын дагуу хийгдэх ёстой гэдгийг иргэд маш сайн ойлгох ёстой. Эмчийн хяналтгүйгээр эм уух – аюултай үр хөндөлтийг сонгосноор цус алдах,  үрэвсэл үүсэх, ураг ихэсийн үлдэгдэл умайд үлдэх, дахин жирэмслэх боломжгүй болох, цаашлаад амь насанд аюултай нөхцөл байдал үүсэх боломжтой.

Манай аймгийн хэмжээнд тус эмийг Улаанбаатар хотын зах дээрээс эсвэл хүнээс авч уусан гэх хууль бус тохиолдлууд цөөнгүй гарч цус алдаж хүндрэн эмнэлэгт хүргэгдэж ирэх тохиолдлын тоо нэмэгдэж байна.

Иймд үр зулбуулах үйлдэлтэй эмийг зөвхөн мэргэжлийн эмчийн хяналтан дор жирэмсний тодорхой хугацаанд хэрэглэх ёстой бөгөөд эх үүсвэр нь тодорхойгүй, чанарын баталгаагүй эмийг хар зах, хувь хүнээс худалдан авч эмчийн заавар зөвлөгөөгүй хэрэглэх нь эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэйг анхааруулж байна.

Мөн эмэгтэйчүүд, бүсгүйчүүд та бүхэн төлөвлөөгүй буюу хүсээгүй жирэмслэлтийг жирэмсэн болсон хойноо таслан зогсоох арга хэмжээг авахын оронд жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгслийг сонгох, мөн гэр бүл төлөвлөлтийг зөв хийх хэрэгтэй.

Эрүүл мэндийн газар

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ТҮР ОРОН ТООНЫ ЗАР

Аймгийн эрүүл мэндийн газрын “Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээ, хоол тэжээл хүнсний аюулгүй байдал” хариуцсан мэргэжилтний түр орон тоонд ажилтан шалгаруулж авна.

Тавигдах шаардлага: Анагаах ухааны чиглэлээр их, дээд сургууль төгссөн. Комьпютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн. Бие даан болон багаар ажиллах, шинийг санаачлах, хамт олны дунд эерэг хандлагатай байж, сургалт сурталчилгаа зохион байгуулах чадвартай байх.

Холбогдох утас 88080118, 99073974