Цаг үеийн ажлын мэдээ

2017 оны сарын мэдээ

1сарын мэдээ

2 сарын мэдээ

3 сарын мэдээ

4 сарын мэдээ

5 сарын мэдээ

6 сарын мэдээ

7 сарын мэдээ

8 сарын мэдээ

9 сарын мэдээ

10 сарын мэдээ

11 сарын мэдээ

12 сарын мэдээ

2016 оны сарын мэдээ

1 сарын мэдээ

2 сарын мэдээ

3 сарын мэдээ

4 сарын мэдээ

5 сарын мэдээ

6 сарын мэдээ

7 сарын мэдээ

8 сарын мэдээ

9 сарын мэдээ

10 сарын мэдээ

11 сарын мэдээ

“ЗҮРХ СУДАСНЫ СИСТЕМИЙН ЗОНХИЛОХ ЭМГЭГҮҮДИЙН ЭМНЭЛ ЗҮЙН УДИРДАМЖ БА ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДЛАА

2016 оны 9 сарын 17-ны өдөр АШУҮИС-ийн Эм судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор П.Батхуяг баг бүрэлдэхүүний хамт хүрэлцэн ирж, “Зүрх судасны системийн зонхилох эмгэгүүдийн эмнэл зүйн удирдамж ба эмийн зохистой хэрэглээ” сэдэвт 2 багц цагийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад нийт 50 гаруй эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

14408018_624917341022884_85987513_o-1 14393329_624917431022875_1729567215_o

Мэдээлэл бэлтгэсэн: Эмийн мэргэжилтэн         Ж.Тунгалаг

ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛИЙН БАЙДАЛ, В, С ВИРУСИЙН ЭМЧИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Омбол ХХК-ийн эмч төлөөлөгч Н.Наранзул, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа нар манай аймагт хүрэлцэн ирж, “Элэгний өвчлөлийн байдал, В, С вирусийн  эмчилгээ” сэдэвт сургалтыг Их догшин ХХК-тай хамтран зохион байгууллаа. Сүүлийн жилүүдэд элэгний В, С вирусийн оношилгоо, эмчилгээний тал дээр дагнан амжилттай ажиллаж буй Амарсанаа эмч, өөрийн туршлагаас хуваалцаж, санал солилцсон нилээд ач холбогдол бүхий энэхүү сургалтад нийт 30 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна.

14424062_1117355938318564_2121281360_o 14423986_1117355941651897_2137281420_o

 

Мэдээлэл бэлтгэсэн: Эмийн мэргэжилтэн         Ж.Тунгалаг

“Газрын тос нефтийн бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

“НИК ХХК ГОВЬСҮМБЭР  НЕФТ  ХАНГАМЖИЙН  САЛБАР” –ын ажилчдад  2016 оны 9 сарын 26-ны өдөр “Газрын тос нефтийн бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь”    сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

 

Тус сургалтаар  Газрын тос нефтийн бүтээгдэхүүний химийн найрлага,   хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл,  нефтийн бүтээгдэхүүнтэй харьцаж ажилладаг хүмүүсийн мэргэжлээс шалтгаалах өвчлөл,  урьдчилан сэргийлэлт, хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүний талаарх  мэдээллийг хүргэсэн.  Сургалтанд 26 ажилтан хамрагдлаа.

              Мэдээлэл бэлтгэсэн: ЭМГ-ын  НЭМ-н хэлтсийн мэргэжилтэн Д.Түвшинбат

Сургалт зохион байгууллаа

“Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийн 3.12 дэх  хэсгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эмнэлзүйн удирдамж, эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулах арга зүйн гарын авлага”-ын дагуу гарсан үнэлгээний удирдамж, хяналтыг хуудасыг ашиглан 2016 оны 09 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумын 2 эрүүл мэндийн төв, өрхийн 1 эрүүл мэндийн төвд үнэлгээ хийсэн.

Үнэлгээ хийх ажлын хэсгийг Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны А/45 дугаар тушаалаар Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ХБӨ, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, Хавдар бүртгэгч, Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй баталсан.

            Үнэлгээ хийсэн ажлын хэсэг тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ,  эргэн дуудах тогтолцооны удирдамжийг танилцуулах сургалтыг зохион байгууллаа.

            Сургалтанд анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд эрт илрүүлгийн үзлэг, бүртгэл мэдээллийн чиглэлээр ажилладаг болон шинээр ажилд орсон 7 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

Мэдээлэл бэлтгэсэн: ЭМГ-ын НЭМХ-ийн мэргэжилтэн   М.Солонго