“Онол Судалгаа Дэвшил” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгууллагдлаа

DSC_0180 DSC_0203 DSC_0232 DSC_0286

Говьсүмбэр аймагт эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтсан ажлын хүрээнд “Онол Судалгаа Дэвшил” сэдэвт онол практикийн бага хурлыг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус хуралд нийт 16 судлаач илтгэлээ ирүүлж хэлэлцүүлсэнээс 1 дүгээр байранд Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн их эмч П.Ганчимэг “Эрүүл мэндийн салбарын ажилчдын ундны усны хэрэглээг үнэлэх нь” сэдвээр, 2 дугаар байранд Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн лабораторийн эмч Д.Мөнхцацрал “Говьсүмбэр аймгийн Эс судлалын лабораторид 2012-2016 оны умайн хүзүүний эсийн шинжилгээний дүнд хийсэн судалгаа” сэдвээр, 3 дугаар байранд Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Түвшинбат “Хүрээлэн буй орчноос эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөллийгүнэлэх форматив судалгаа” сэдвээр, 4 дүгээр байранд Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн М.Солонго, Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эмч С.Болорцэцэг нар хамтран  “Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хепатитын С вирусийн эмчилгээний үр дүнг харьцуулан судлах нь” сэдвээр, 5 дугаар байранд Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасгийн нүдний эмч Б.Мөнхбаяр, статистикч бага эмч Ш.Хэрлэнчимэг нар хамтран “Говьсүмбэр аймгийн нүдний эмгэгээс шалтгаалсан хөдөлмөрийн чадвар алдалтын байдалд хийсэн 2014-2016 оны судалгаа” сэдвээр тус тус эхний байранд шалгарлаа.

Эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн нийт судлаач нартай цаашдын судалгаа, шинжилгээний  ажилд нь амжилт хүсье.